Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.
Альберт Эйнштейн 1879 онд мэндэлжээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэгч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж.
Эйнштейн зөвхөн шинжлэх ухаанд зориулагдсан хүн биш байв. Хүн гэдэг ухагдахууны хамгийн оргилд хүрснийг нь гэрчлэх баримт цөөнгүй бий. Тухайлбал, түүнд Израилийн Ерөнхийлөгч болох санал тавьсан удаатай. Хүн төрөлхтний түүхэнд гайхагдсан түүнийг зарим хүн бодит хүн бус үлгэр домгийн баатар мэтээр төсөөлөн, шүтдэг байсан гэдэг. Тэрбээр өөрийгөө физикийн биет болгон төсөөлж, оюуны чадавхаа задлахаар “боломжгүй” зүйлийг хайдаг байсан. Аливаад маш тэвчээртэй хандаж, сэтгэл хөдлөлөө барьдаг байж. Дэргэд нь хэн нэгэн гуниглан, шаналахад тун дургүй. Тэрбээр сэтгэл, ухаанаа хурцалж шүлэг, яруу найраг бичдэг байсан бөгөөд энэ нь нэг ёсны оюуны дасгал болдог байсан гэдэг. Тэрбээр яриандаа энгийн үг хэллэг бага хэрэглэж, байнга л гүн ухаан, онч мэргэн үгс ашиглан санаагаа ойлгуулдаг нь зарим үед “орчуулагч” дуудахад хүргэдэг байж. Тэрбээр шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө бүрэн зориулж, оюун санааны “донтон” болсон гэдэг. “Донтож байж л дорвитой бүтээл, нээлт хийнэ” гэж тэрбээр хэлдэг байж. Тиймээс ч хорвоогоос хальснаас нь хойш уураг тархийг нь шинжлэх ухааны судалгаанд зориулан ашиглахыг зөвшөөрсөн аж. Эйнштейн хийл хөгжим сайн тоглодог, их алиа хошин зантай нэгэн байжээ. Тэрбээр Бельгийн хаан Альбертийн хүлээн авалтад уригджээ. Энэ үеэр Бельгийн хатан хаан, хаан хуураар тоглож үзүүлсэн аж. Тоглолтын дараа Эйнштейн хатан хаанд хандан “Гайхалтай сайхан тоглолоо. Хатан хааны мэргэжил тань юунд хэрэгтэй юм бэ” хэмээн асуусан гэнэ. Тэрбээр Чаплины тоглосон киног үзэх дуртай байв. Нэг удаа “Таны бүтээл хүн бүрт ойлгомжтой байдаг. Агуу хүн болоорой. Эйнштейн” гэсэн цахилгаан илгээжээ. Хариуд нь Чаплин “Би таныг их хүндэлж, биширдэг. Таны онолыг дэлхийн хүмүүс ойлгодоггүй ч та бол агуу хүн! Чаплин” гэжээ. Суут эрдэмтний талаарх 10 сонирхолтой баримтыг өгүүлье. 1. Данхар толгойт. Альберт Эйнштейний ээж Паулин түүнийг төрүүлээд ихэд гайхсан гэдэг. Балчир Эйнштейн данхар том толгойтой байсан нь түүнийг төрөлхийн гажигтай хэмээн бодоход хүргэжээ. 2. Эйнштейний синдром. Түүний ярианы хөгжил маш удаан байв. Тэрбээр есөн нас хүртлээ маш удаан, үг бүрээ зөөж ярьдаг байж. Зарим гоц ухаантай хүмүүсийн хэл яриа хожуу хөгждөг аж. Энэ үзэгдлийг Эйнштейний синдром гэнэ. 3. Луужинд дурласан нь. Таван настай хүү өвдөхөд аав нь түүнд халаасны луужин бэлэглэсэн нь балчир хүүгийн сонирхлыг их татаж, хожим түүнээсээ салахаа байсан гэдэг. 4. Шалгалтад бүдрэв. Альберт 1895 онд буюу 17 настайдаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч математикаас бусад түүх, газарзүй зэрэг хичээлийн шалгалтад унах нь тэр. 5. Нууц хүүхэд. 1980-аад онд олдсон Эйнштейний хувийн захидлаас түүнийг охинтой байсныг тогтоосон. Оюутан ахуйн найз бүсгүй нь түүний охиныг төрүүлсэн аж. Охиныг Лизерл гэдэг бөгөөд хувь заяа нь өнөө хэр тодорхой бус. 6. Хачин гэрээ. Альберт анхны эхнэртэйгээ суухдаа хачирхалтай гэмээр болзол тавьж байжээ. Эхнэр нь ч үүнийг зөвшөөрөн хувь заяагаа холбосон. -Хувцсыг минь угааж, эмх замбараатай байлгах -Өдөрт гурван удаа хоол бэлдэж, өрөөнд авчирч өгөх -Хүссэн цагт минь ажлын болон унтлагын өрөөнөөс гарч байх -Бусадтай үүсгэсэн хувийн харилцаагаа бүгдийг нь мэдэгдэх -Миний зааврын дагуу л надтай ярих. 7. Ууган хүү. Эхнэрээсээ салахад хүү Ханс нь түүнийг буруушааж, хожим эцэгтэйгээ уулзахаа байжээ. 8. Хүүхэмсэг Альберт. Эхнэрээсээ салсны дараа тэрбээр 1919 онд үеэл Елза Лоуентальтай гэрлэсэн юм. Мөн тэр үед өөрийн нарийн бичиг Бетти Ньюмантай уулздаг байв. Тэрбээр Елзатай амьдрах хугацаандаа зургаан бүсгүйтэй явалдаж, бэлэг авч байсныг нь түүний захидлаас олж мэдсэн гэдэг. 9. Энхтайванч Эйнштейн. Тэрбээр эгнэшгүй физикч байсан ч энхтайвныг эрхэмлэдэг байсан тул цэргийнхэн түүнийг төсөлдөө оролцуулдаггүй байв. 10. Суут эрдэмтний тархи. 1955 онд таалал төгссөн Эйнштейний биед задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хүн бол АНУ-ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл үйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа түүний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хүлээн авах хэсэгт энгийн хүнийхээс илүү мэдрэлийн эс байгааг тогтоосон юм. |
No comments:
Post a Comment