Sunday, November 29, 2009

Юм хөгжих гэж?


Английн нэгэн шоронруу алсын удирдлагатай тоглоомон нисдэг тэргээр хар тамхи оруулсан хэрэг гарсан байна. Хуягууд шоронгийн ханыг давар орж ирэх нисдэг тэрэг хоригдлуудын байрлуу чиглэн орохыг нэг өдрийн дараа хяналтын камерын бичлэгээс анзаарч. Онгоцны их биеийн дунд жижиг ачаа байсан бөгөөд түүнийг нь хар тамхи гэж таамаглаж байгаа гэнэ.

Түүний дараагаар хорихын байрыг нэгжсэн боловч ачаа байтугай нисдэг тэрэг  нь ч олдсонгүй.

Шоронгийн хуягийн ярьснаар түүний хувьд нисдэг тэргээр бараа оруулах нь үлгэр мэт санагдсан бөгөөд бичлэгээс анзаарсан үедээ сандал дээрээсээ ойчих шахсан гэнээ. 

No comments:

Post a Comment