Америкийн алдарт зохиолч Энни Париш 1920 онд Парисын нэгэн номын дэлгүүрт ном сонирхож байгаад багадаа унших дуртай байсан Жек Фростын түүх хэмээх номыг олж харжээ.Тэгээд хуучин номыг худалдан авч нөхөртөө миний хамгийн дуртай ном байлаа хэмээн сонирхуулжээ.Нөхөр нь номны эхний хуудсыг нээн хартал дараахь бичээс дурайж байв.“Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs”. Энэ мэдээж хамгийн анх Эннид байсан ном болж таарлаа.
2002 онд умард Финландын нэгэн зам дээр 70 настай хоёр ихэр хоорондоо нэг цагийн зайтайгаар тус тусдаа болсон ослын улмаас болж амиа алджээ.Эхлээд амиа алдсан ихрийн өрөөсөн Хельсинк хотоос 600 км зайтай Рахе гэдэг газар дугуйтай явж байгаад ачааны тэргэнд мөргүүлсэн байна.Энэхүү газар нь нөгөө ихэр нь амиа алдсан газраас ердөө 1.5 км зайтай юм.Цагдаагийн офицер Мария Лина хэлэхдээ хэдийгээр энэ маш ачаалалтай зам ч гэсэн өдөр бүр осол гарах нь ховор байдаг.Бүр хоёрын хоёр осол гарахаар нь эхлээд гайхсан. Дараа нь хохирогчид нь ах дүү хоёр гэдгийг мэдээд үстэй толгой өрвийж, үнэхээр хэрдхийсэн. Яг тэр дээрээс хэн нэгний зарлигийн дагуу болсон үйл явдал мэт санагдаж байлаа гэжээ.
IX зуунд эмгэнэлт зохиолын суут төлөөлөгч Эдгар Алан По нь Артур Гордон Пимийн адал явдал нэртэй нэгэн ном бичиж хэвлүүлжээ. Энэхүү номын гол өрнөл бол задгай далайд онгоц нь живж завин дээр амь гарсан дөрвөн далайчны тухай өгүүлэх бөгөөд тэд олон хоногийн туршид өлсөж цангахын эрхэнд хамгийн залуу Ричард Паркер хэмээх хүүг алж иддэг тухай өгүүлдэг.Хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонет хэмээх хөлөг онгоц живж дөрөвхөн хүн амьд гарсан байдаг. Эд нар мөн л задгай далайд олон өдөр шөнийг өнгөрөөн өлсөхийн эрхэнд кабины туслах хүүг алж идэцгээсэн байна.Энэ хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг байжээ.
Энэхүү түүх нь Америкийг үндэслэн байгуулагч Томас Жеффэрсон болон Жон Адамс нартай холбоотой.Жеффэрсон тусгаар тогтнолын тунхаг бичгийн хуулбарыг Адамс-д үзүүлэн тэр хоёр Бенжамин Франклинтай хамтран засварлаж янзалжээ.Энэ баримт 1776 оны 6 сарын 4 ний өдөр конгрессоор батлагджээ.Хамгийн хачирхалтай нь Томас болон Адамс нар тунхаг бичиг батлагдсанаас яг тавин жилийн дараа буюу 1826 оны 6 сарын 4 нд нэг өдөр насан эцэслэсэн байна.
1953 онд телевизийн сэтгүүлч Ирв Капчинет хоёрдугаар Элизабет хатан хааныг өргөмжлөх ёслолын ажиллагааг сурвалжлахаар Лондонд хүрэлцэн ирээд байлаа.Тэр Савой зочид буудалд буусан бөгөөд өрөөний шүүгээнүүдийн нэгнээс Гарри Ханнин гэсэн хүний нэртэй эд зүйлс олжээ.Аз болоход Ирв нь Харлем Глобетротерс сагсан бөмбөгийн багийн од тоглогч Гарри Ханниний сайн найз байж таарав.Хамгийн сонирхолтой нь юм ингээд дууссангүй. Хоёр хоногийн дараа тэрээр найз руугаа утасдаж ямар азтайг нь хэлэхээр баяртай байв.Тэгтэл Ханнинаас нэгэн захиа ирсэн байлаа. Үүнийг нээн хартал Ханнин Парисын Мерис зочид буудалд буудаллаж байхдаа Капчинет гэсэн пайзтай чиний зангиаг шургуулганаас оллоо гэсэн байжээ.
1979 онд Дас Бестеран гэдэг Германы нэгэн сэтгүүл өөрт тохиолдсон сонирхолтой болсон явдлуудаас бичиж ирүүлэх уралдаан зарлажээ.Мюнхэнээс захиа илгээсэн Валтер Келнер гэгч эр тэмцээнд түрүүлжээ. Түүнд тохиолдсон адал явдал нь Сардин арлаас Сицил орохоор Цесна 41 онгоцтой нисэж явахад хөдөлгүүр нь эвдэрч усан дээр газардан дараа нь хэрхэн аврагдсан тухайгаа өгүүлсэн байв.Төд удалгүй сэтгүүлийн редакцид Валтер Келнер гэгч Австри хүнээс захиа ирлээ.Тэрээр захиандаа өөрт нь тохиолдсон явдлыг хуулбарлан тэмцээнд түрүүлсэн байна гэж гомдоллосон байжээ.Сэтгүүлийн зүгээс дээрхийг сайтар шалгасан бөгөөд хоёр хүний ярьсан түүх хоёулаа үнэн болохыг нотолжээ.
1911 оны 11 сарын 26-ны өдөр сэр Эдмунд Бэрри Годфриг хөнөөсөн хэргээр гурван хүнийг Гринбэри хилл гэдэг газар дүүжлэн хороожээ. Эдгээр алуурчдын нэрсийг Роберт Грин, Генри Бери болон Лауренс Хилл гэдэг байжээ (Грин,Бери,Хилл).
Sunday, November 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment