Marlboro World’s Top Brand #6
Brand name-ээрээ үргэлж дээгүүр байдаг байсан уг брэнд нь сүүлийн жилүүдэд бүр 6-р байранд орох болсон билээ. Marlboro бол Altria группын гаргасан хамгийн танил болсон тамхины брэнд юм. Хамгийн анхны Marlboro Лондонд 1847 онд зарагдаж байгаад сүүлд Америкруу шилжсэн. Бүтээгдэхүүний нэр нь Их Марлборогийн гудамжинд Marlboro-гийн үйлдвэр байсантай холбоотойгоор ийнхүү нэрлэгдсэн байна.
Бүтээгдэхүүн:
Marlboro нь зах зээл дунд байгаа тамхийг бодвол илүү нэр хүндтэй
олонд танигдсан анхдагч брэнд болж чадсан юм. Дэлхий дахинд Marlborо-г
мэдэхгүй тамхи татдаг хүн гэж байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Marlboro гэхээр
Америкийн кобойчууд шууд л хүний санаанд буудаг билээ. Marlboro нь анх 1856
онд Aмерикт гарсан бөгөөд тэр үед ганц л төрөл байсан юм. Харин одоо Marlboro
нь дэлхий дахинд Marlboro lights, Marlboro filter гэж 2 төрөл борлогдож байна.
Тус компаниас явуулсан судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн 90% нь зуршил болсон учраас тамхи татдаг гэр хариулжээ. Мөн өөрийн компаний гаргадаг бас нэг тамхи болох L&M-тэй харьцуулсан судалгаа явуулахад Marlboro илүү хэрэглэдэг болох нь харагджээ. Marlboro нь бусад тамхийг бодвол хор ихтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл хүчтэй үйлчилгээтэй гэж ойлгож болно.
Тухайн үеийн маркетингийн компанит ажил нь тамхины чанарыг дурддаг байсан.
Уруулын будаг үлдэхийг харагдуулахгүй байхын тулд улаан иштэй хийсэн гэдэг ч
юмуу.
Үнэ:
Marlboro нь бусад тамхитай харьцуулахад дундаж үнэтэй. Ойролцоогоор
1,50 доллар байгаа юм. Бусад хямд тамхинуудын хувьд илүү хямд бөгөөд, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө бага гэсэн никотины тухай домгийг гаргасан. Гэвч Marlboro хатуу тамхийг үйлдвэрлэсээр байна. Тамхи нь эрүүл мэндэд хортойг эс дурдвал тамхины рекламуудыг үзэхэд маш гайхалтай байдаг. 2007 оны эцэст борлуулалтын түвшин 850 тэрбум ширхэг хүрч үйл ажиллагааны орлого 8,9 тэрбум доллар болж дэлхийн зах зээлийн тамхины 15,6 хувийг эзэлж байв.
Идэвхжүүлэлт:
Marlboro-ийн сурталчилгаа болон зурагтын сурталчилгаанууд эршүүд, булчин шөрмөслөг, зоригтой байдлаар гарсан байдаг. Морь барьж буй залуу, үнэнч сайхан нөхөрлөл гэх мэт. Үнэ нь хүний далд хүслийг өдөөж өгдөг. Ковбой хүчтэй залуу болон тамхи гэсэн ойлголтыг нэг доор оруулснаар шинж чанар шилжиж Marlboro-г хэрэглэвэл хүчтэй болох юм шиг сэтгэгдэл, эерэг сэтгэгдэл төрүүлж чадсан байна.
Тамхийг худалдахыг хүсээд байна уу? эсвэл хүч чадлыг худалдаад байна уу? Гэдгийг ялгаж хэлэхэд түвэгтэй байдаг. Marlboro зарлалын самбар болон сэтгүүлийн сурталчилгаагаар алдартай. 1960 оны эхээр Philip Morris (зар сурталчилгааны менежер Thomas Hutzler) шинээр Marlboro Country–ийг гаргаж ирсэн ба илүү эрэгтэйлэг байдлыг Marlboro Man гэдгээр танигдсан ковбой хэмээх шинэ өнгө төрхөөр илэрхийлэн гаргаж чадсан байна. Үүний ачаар зах зээл дэх байр сууриа богино хугацаанд өсгөж борлуулалтаа өндөр хувиар нэмэгдүүлж чаджээ. Шинэ Marlboro Man–ийн өөр нэг онцлох зүйл нь акуркан дээрээ Marlboro Miles–гэсэн бичлэгийг агуулж байсан ба ийм акуркийг цуглуулсанаар Marlboro-гийн эмблем логог агуулсан бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой урамшуулал хэлбэрийн худалдаа явагдаж байлаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд хоолны цэстэй ном аяллын майханаас авахуулаад асаагуур хувцас хүртэл багтаж байжээ. Marlboro тамхины өөр нэг сурталчилгааны үндсэн арга хэрэгсэл нь хурдны машины уралдааны идэвхтэй ивээн тэтгэгч байх юм.1972 оноос хойш Formula-1 уралдааныг тасралтгүй ивээн тэтгэж байгаа бөгөөд энэ хэрээрээ олон хүмүүст танигдаж ойртож чаддаг.
Хуваарилалт:
Philip Morris компани нь дэлхий дээр маш их хэмжээгээр борлогддог билээ . Гэвч
өөрийн гэсэн төвүүдтэй байдаг. Хамгийн их борлуулалтын цэг байдаг орон нь
Aмерикийн нэгдсэн улс юм. Marlboro нь нийт 150 гаруй оронд худалдаалагддаг.
Дүгнэлт:
Гол маркетингийн ялгарал нь “Marlboro” гэсэн ойлголтод үргэлж Ковбой-ийн “Эрх чөлөө болон адал явдал” дагалдаж байдаг. Marlboro болон Cowboy 2 нь амьдралын нэгэн хэвийн амьдралыг цаанаа л өгүүлж байдаг. Өглөө босох, кофе чанах, эмнэг сургах, орой нь гэртээ харьж найз нөхдийнхөө хүрээнд ордог.
Энд л амьдралын нууц оршиж байгаа юм.
Мэдээж энэ бүтээгдэхүүн сурталчилахад хориотой бүтээгдэхүүн юм. Тэгэхээр тамхи татах хориотой гэсэн бичиг наана нь байх боловч мөн чанартаа “Marlboro” нь жирийн нэгэн нуугдмар амьдралыг эрх чөлөө болон адал явдалт амьдралаар сольж буй мэтээр худалдаанд сурталчилдаг. Энэ нь тамхичдад өөрийн гэсэн өчүүхэн эрх чөлөөнд хүссэнээрээ ирж буцан, өөрийн найз нөхдийн хүрээнд кофе уунгаа тамхи татах нь дэлхий дээр амьдарж буйн бас нэгэн жаргал хэмээн бодогдуулах учиртай. Улаан таглаа бүхий хүрээтэй хайрцагны гадаад үзэмжээр эхэлдэг.
Marlboro-ийн төлөөлөгч мэдэгдэхдээ: “Агуу өөрчлөлт болон адал явдал нь тийм ч их хэрэгцээтэй бус. Харин зах зээлж дундаж замыг баримталснаар өөрийн амжилтын байр сууриа дэлхий дахинд бататгаж чадах болно” гэсэн байдаг
· Сонирхолтой баримт дурдахад Marlboro компанийг анхны vvсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар vхсэн.
· Саявтархан Америкийн “Marlboro” тамхи үйлдвэрлэгч “Altria” хэмээх алдартай компани жижиг ууттай цай шиг савласан зажилдаг тамхийг туршилтын журмаар үйлдвэрлэжээ. Утаа гардаггүй энэ тамхи никотинтой. Харин тамхичдын санаанд шинэ бүтээгдэхүүн хэр зэрэг нийцэх нь тодорхойгүй байна.
· Marlboro нь Мексик даяар тамхины хэрэглээг хангадаг.
No comments:
Post a Comment