Sunday, November 29, 2009

Газрын баялгийг ганц л удаа ухна, тархины баялгийг насан турш ухна


Хүн төрөлхтний түүхэнд агуу зохион бүтээгч гэдгээрээ мөнхөрсөн Томас Эдисон “Зохион бүтээхийн тулд бөөн хог, ургуулан бодох сайн чадвар хэрэгтэй” гэсэн байдаг. Бөөн хогноос өмнө нь хэзээ ч байгаагүй бүтээгдэхүүн, бүр бизнесийн бүхэл бүтэн салбар хүртэл бий болгож чаддаг нь түүний ургуулан бодох чадвартай салшгүй холбоотой байжээ. Харин өндөр технологийн эрин буюу энэ цаг үед бөөн хог хэрэггүй болж, бөөн санаа үнэд орж байна. Үүний бодит нотолгоо нь Forbes-ын гаргасан жагсаалт юм. Forbes тэрбумын орлого олсон 10 бүтээлийг нэрлэсний тав нь Америкт бүтээгджээ.

1. Мишель Ферреро, түүний гэр бүл. Европ. 10 тэрбум
Санаа: Шоколадыг өглөөний цайны бүрэлдэхүүн хэсэг болгохын тулд бутербродын зориулалттай тосыг шоколадтай болгох.
Феррерогийн гэр бүл Европын шоколад үйлдвэрлэгч томоохон нэгжийн нэг. Ferrero Rocher, Nutella, Tic Tac, Kinder Eggs тэдний брэндүүд.Бизнесээ Азид өргөжүүлж, ялангуяа Хятадын зах зээлд ихээхэн орон зай эзэлсэн.Мишель Ферреро Монте-Карлод, хөвгүүд нь Бельгид амьдардаг.
2. Брэд Хьюз. 5.3 тэрбум $
Санаа: Автозам дагууд хүссэн хүн тээш хадгалуулах автомат хадгаламжийн газар нээх.
Тээш хадгалах чиглэлээр үзүүлж буй үйлчилгээгээрээ Брэдийн Public Storage компани Америктаа хамгийн том. Тэднийх 2 мянган салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн нэгэн компанид топ менежерээр ажиллаж байхдаа энэ санааг анх олж, өөрийн бизнесээ эхлүүлжээ.
З.Лаурен Ральф. 5 тэрбум $
Санаа: жирийн поло цамцан дээр морины дүрстэй шошго нааж, 50 доллараар үнэлэн хэрхэн борлогдохыг нь үзэх.
Бронкст төрсөн Ральф Лаурен алдарт Polo-гоо үйлдвэрлэж эхлэхийн тулд 1967 онд анх 50 мянган доллар зээлжээ. 1994 онд өөрийн компанийн 20 хувийг Goldman Sachs фирмд 138 сая $-аар заржээ.
4. Жефф Бизос. 4,4 тэрбум $
Санаа: Номын дэлгүүр рүү явж цаг алддаг хүмүүсийн цагийг нь хэмнэхийн тулд интернэтээр зарах.
Дэлхийн хүчирхэг виртуаль дэлгүүр болох Amazon.com-ыг үндэслэв. Бизос Техас, Флоридад өссөн бөгөөд их сургууль дүүргээд Уолл-стрийтэд ажиллаж байв. Тэгээд гучин насандаа амьдралын том эргэлт хийхээр зориглон интернетээр ном зарж эхэлжээ. Анхны оффис нь Сиэтлийн нэгэн гарааж байв. Жефф 1997 онд тэрбумтан болжээ.
5. Тай Уорнер. 4,5 тэрбум $
Санаа: Энхрий сайхан нэртэй бяцхан зөөлхөн хулганан тоглоомыг цуглуулгын үнэт зүйл болгохын тулд маш цөөхнөөр үйлдвэрлэх.
Уорнер Бинни нэрт хулганыг үйлдвэрлэж, хүү нь энэхүү зөөлөн тоглоомыг зарахын тулд сургуулиа хаяжээ. Бинни хулгана 1986 онд гарч ирэнгүүтээ адил төстэй бүтээгдэхүүнүүд дундаа тэргүүлж эхэлжээ. Уорнер тэндээс олсон ашгаа үл хөдлөх хөрөнгө болгож, Нью-Йоркийн хамгийн үнэтэй, нэг өрөө нь хоногийн 30 мянган долларын зочид буудлыг бариулжээ.
6. Калео Ювидиха, Тайланд, 3.1 тэрбум $. Дитрих Матешиц, Австри. 3,1 тэрбум $
Санаа: Тамирчид, шөнийн амьдралд дурлагсдад зориулж сахар-кофейноор В витаминаар баялаг, эрч хүч нэмдэг ундаа хийж зарах.
Ювидиха, Матешиц хоёр Red Bull-ээ байгуулж, спортоор хичээллэж, идэвхтэй амьдралаар амьдрагч залууст зориулсан энергийн ундаа хийж эхлэв. Энэ ундааны жилийн борлуулалт 3.4 тэрбум $-т хүрсэн байна. Энэ брэндийг хоёул 49:49 хувиар эзэмшдэг. Уралдааны “Формула 1″, хөл бөмбөгийн Red Bull Salzburg , мөн New York Red Bulls гэсэн хоёр багийн эзэд. Ювидиха нь хувийн тай эмнэлгийн сүлжээтэй. Мөн Тайландад энергийн ундаа үйлдвэрлэгч, 170 сая долларын өртөгтэй TC Pharmaceuticals компанитай. Матешиц нь агаарын тээвэртэй холбоотой бизнес төслүүд хэрэгжүүлдэг.
7. Марио Моретти Полигатто. Итали. 3 тэрбум $
Санаа: хүмүүсийн хөлийг хуурай, шивэргүй байлгах зорилго бүхий бяцхан нүхнүүдтэй өсгий бүхий гутал үйлдвэрлэх.
Geox shoes компанийг үндэслэгч. 1994 онп Невадад ууланд авирч явахдаа “амьсгалдаг” гутал хийх санаагаа олжээ. Тэр үед маш халуун байсан болохоор хөл нь их хөлөрч, кроссовканыхаа уланд нүх гаргахад хүрсэн байна. Тэгээд санаагаа Nike-д зарах гэсэн боловч тэд төслийг нь тоож харсангүй.
Өдгөө Мариогийн өөрийнх нь фирм жилд 16 сая хос гутал борлуулж байна. Ромын пап хүртэл түүний үйлчлүүлэгч.
Тэрээр үнэтэй машин, араб адуу, хуучин мотоцикль зэргийг сонирхон цуглуулж, чөлөөт цагаараа нүдний шил засах хообийтой.
8. Жеймс Дайсон. Англи. 1,6 тэрбум $
Санаа: Тоосыг 320 км/цаг, түүнээс дээш хурдтайгаар сорох, тоосоо гадагш алддаггүй тоос сорогч бүтээх.
1993 онд Англид анх танилцуулсан тоос сорогчоо 5127 удаа хийж үзэж байж бий болгожээ. Дайсоны DC12 загварын тоос сорогч хамгийн сайн тоос сорогчтой гэгддэг Японы зах зээлд хүч түрэн орж, Sharp, Sanyo-г нь борлуулалтаараа гүйцээд байна.
9. Ханс ба Поль Райгели, ХБНГУ. 1,5 тэрбум $ (тус бүр)
Санаа: Амтлаг, янз бүрийн хэлбэртэй зажилдаг чихэр хийх.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ах дүү хоёр гэр бүлийнхээ чихрийн үйлдвэоийг дахин сэргээсэн байна. Одоо тэдний хүүхдүүдийн жилийн эргэлт нь 2 тэрбум $ болоод байгаа юм. Чихрийн төрөл зүйлийг ихэвчлэн Ханс бодож олдог. Тэрээр комикс ном уншиж, хүүхэлдэйн кино үзсэнийхээ дараа ихэвчлэн шинэ санаа бодож олдог.
10. Говард Шульц, 1,1 тэрбум $
Санаа:Америкийн өнцөг булан бүрт кофены дэлгүүр ажиллуулах
Кофейны хаан, Starbucks сүлжээний эзэн Шульц Бруклинд өсч, Умард Мичиганы их сургуульд сурсан. Нью-Йорк анх ирээд шведийн аяга, сав суулга зардаг байжээ. Италид жуулчилж явахдаа экспрессо зардаг бар нээх хүсэлд автсан ч боссууд нь “Үгүй” гэсэн хариу өгчээ. Тэрээр 1985 онд өөрөө уг бизнесийг эхлэхээр зориглож, 1992 онд өөрийн компанийн үнэт цаасыг нийтэд худалдаалж эхлэв. Өнөөдөр түүний 12 мянган цэгээр долоо хоногт 40 сая америк хүн үйлчлүүлж байна.
Б.Галаарид (”Гэрэлт Цалиг” сонин )

No comments:

Post a Comment