Sunday, November 29, 2009

Онигоо



Манай шигшээ багийнхан Гуамын талбайд зочилж тоглоод ялагдсаны дараа тэдний дасгажуулагч нь ингэсэн гэнэ лээ... -Танай шигшээн тамирчдад булчин ерөөсөө алга, хүчний бэлтгэл бараг хийдэггүй юм байна. Тэгээд бас хурд алга, техник алга, багийн тоглолт алга, тэмцэх чадвар алга, тэгээд байна ш дээ хамгийн гол нь ямар ч тактик алга гэсэн гэнэ лээ... /болсон явдал/



Хөлбөмбөгийн тайлбарлагч Балжинням гуйа олимпийн нээлтийн шууд нэвтрүүлэгээр бамбар асаад нэвтрүүлэг дуусаж байхад бас л микрофоноо унтраахаа мартаад эфирээр: - За одоо яахуу? Баярлалаа баяртай эрхэм үзэгчидээ гээд ш..чих уу .... гэсэн гэдэг. /болсон явдал/
Орос, Монгол, Хятад гурав бурхан дээр очив. Хятад: 
- Манай улсын хөл бөмбөгийн баг хэзээ дэлхийн аваргийн тэмцээнд орох вэ? гэхэд бурхан 50 жилийн дараа гэв. Хятад тэгэхэд миний нас хүрэхгүй юм байна. 
Орос: 
- Хэзээ манай улсад хөл бөмбөгийн дэлхийн аваргийн тэмцээн болох вэ? гэхэд бурхан 60 жилийн дараа гэв. Орос тэгэхэд миний нас хүрэхгүй юм байна. 
Монгол: 
- Манай улсын хөл бөмбөгийн шигшээ дэлхийн аваргад хэзээ орох вэ? гэхэд бурхан хэсэг бодож байснаа тэгэхэд миний нас хүрэхгүй юм байна гэжээ.

Зүүн Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид "Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан" тэмдгээр шагнагдав. Эрүүлийг Хамгаалахын Сайд шагнал гардуулаад: 
- Ганц минут инээд хүний амьдралыг уртасгадаг билээ. Та бүхний тоглолт олон мянган хүний насыг уртасгасан, хэмээн тэмдэглэсэн байна.

Насаараа Барсаг шүтсэн нэгэн өвгөн нэгэн өдөр үр ач нартаа хэлжээ:
- Би өнөөдрөөс эхэлж Реалийн фен боллоо гэтэл хүүхдүүд нь:
- Юу гэсэн үг вэ? Та чинь ингэж насаараа шүтчихээд одоо яагаад ингэж бодлоо өөрчлөх болвоо? гэтэл өвгөн:
- Ганц ч гэсэн Реалийн фен үхэг гэжээ... /үнэн түүх/

Өнгөрсөн олимпын тоглолтын үеээр.. 
Спорт паабд хүмүүс цугларан Түвшинбаярын алт авахыг үзээ л бөөн баяр, орилоон... Гэтэл текэн дээр сууж байсан 3 залуу Челси Уиганы тоглолт үзцэн ГООООЛ гээд орилоод сууж байсан гэсэн. /болсон явдал/



No comments:

Post a Comment