Дэлхийн хамгийн хөгшин хонь 23 насандаа Австралид нас барлаа. Жирийн хониноос хоёр дахин илүү насалсан энэхүү хонийг Lucky гэдэг байжээ. 2007 онд Гиннесийн номонд бүртгэгдсэн.
Түүнийг жижигхэн хурга байхад нь Делра Вэстгарт гэгч олж, өөрийн фермдээ тэжээж ирсэн байна. Lucky хонь хөгшрөх тусам шүдгүй болж, үе мөчний өвчинтэй болж иржээ. Түүнийг нас барахад түүний хамгийн дуртай тоорын модных нь доор оршуулсан байна.
No comments:
Post a Comment