“Эрх чөлөөний өдөр” /Independence Day/ киногоор анх танигдаж байсан найруулагч Роланд Эммерич /Roland Emmerich/ кино урлагийн салбарт бас нэгэн доргилт хийсэн нь 200 гаруй сая долларын өртөгтэйгөөр бүтсэн 2 цаг 30 минутын турш үргэлжлэх ертөнцийн төсгөлийн өдрийн тухай өгүүлэх “2012” кино дэлхийн 105 оронд зэрэг нээлтээ хийсэн даруйдаа 225 сая ам.долларын орлогыг олж чадлаа.
Sony pictures компаний ерөнхийлөгч Рори Брюер: “Яг л дэлхий хөдөлж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Танхим дүүрэн үзэгчид киноны турш гарах гайхамшигтай дүрслэл, зураглалуудыг хараад үнэхээр уулга алдаж байсан шүү. Орчин үеийн кино урлагийн салбар ямар түвшинд хөгжсөн болохыг бодитойгоор харуулж чадлаа” хэмээн “2012” киног үзээд төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцсан юм.
Тус бүтээл Өргөө кино театрийн дэлгэцнээ дэлхийн нээлтийн хуваарийн дагуу 2009 оны 11-р сарын 20-ний өдөр гарах байсан боловч H1N1 вирусын идэвхжилтэй холбоотойгоор орон даяар онц байдал зарлагдан нээлтийн үзвэр хойшлогдож 2009 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн та бүхэнд хүргэх болоод байна.
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment