1930 онд Мадейрийн арал дээр газар хөдлөлтийн улмаас 200м өндөрт байсан хэдэн цохио нуран унаж 15м өндөр давалгаа үүсгэн замдаа таарсан бүхнийг хуу хамсаар эргийг бүхэлд нь нөмөрчээ.
Түүнээс дөрвөн жилийн дараа Норвегийн фьордуудаас 3 сая тонн жинтэй нэгэн том хад унаснаас болж цунами үүсэн давалгааны өндөр 40 м хүрч олон тооны загасчдын хөлгүүдийг эргээс хэдэн зуун метрийн гүн рүү шидлэн буланд байсан боомт, сууринг устгасан байна.
Үүнээс 25 жилийн дараа Аляскад хүчтэй газар хөдлөлт болжээ. Литуя буланд 300 сая шоо метр уулын чулуу 900м өндрөөс унахад усны цалгиа давалгаа хагас километр газрыг хамран замдаа тааралдсан моддыг үндэстэй нь булгалан эргийн 60м хүртэл өндөртэй газруудыг юу ч үгүй нүцгэлж орхижээ.
19-р зууны эцсээр Зондын хоолойн Кракатау хэмээх галт уулан арал дэлбэрч үүссэн цунамигаас болж Суматр болон Ява арлуудын 60 мянган хүн амь алдсан бол цэргийн томоохон хөлөг онгоц эргээс 3 км зайтай халуун орны ойн гүнд хаягдсан байжээ.
Харин 1933 онд энд мөн дэлбэрэлт болж цунами үүсэн эрэг орчмын нутгийг аварга
том мөсөөр дарсан байна.
No comments:
Post a Comment