Рок, поп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхөөрөө олны танил болсон "Киви" хамтлагийнхан дахиад л гишүүн солих асуудалтай тулгарч байгаа бололтой. Монголжуу бүсгүй тогтоц муутай байдаг хэмээн хэн хүнгүй ам булаацалдан ярьдаг тус хамтлагийн дөрөв дэх шинэ гишүүн П.Алтанцэцэг өөрийн зам мөрөө хөөх гэж байгаа сураг дуулдав.
Солонгосын нэр хүнд бүхий компани түүнийг дүр төрхөөрөө сонгон ажиллуулах санал ирүүлсэн гэнэ. 12000 ам.долларын цалинг түүнд амласан нь чамлахааргүй чанга сонсогдсон нь мэдээж. Харин мань хүн яахаа мэдэхгүй бодолд автаад байгаа гэсэн шүү. Эцсийн шийд гараагүй болохоор хамтлагаасаа гарах талаар ярих эрт байна гэдгээ хэлээд амжжээ.
Тэрбээр ашигтай саналыг зөвшөөрвөл "Киви" хамтлаг тав дахь монгол төрхийнхөө эрэлд гарах нь тодорхой болох юм. Харин хамтлагийн гишүүн Ука, Намуунаа нарыг хамтлагийн продюсер Б.Ангирмаа гаргах тун дургүй байдаг. Хамтлагийн анхны гишүүн нь "В" продакшны дуучин болсон бол Б.Солонго, Т.Халиунаа нар хувийн амьдралаа хөөсөн юм.
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment