Хүн төрөлхтөнд “ПОПЫН ХААН” гэж өргөмжлөгдсөн алдарт дуучин, уран бүтээлч Майкл Жексоны Лондон хотноо болох байсан тоглолтын бэлтгэл ажлын үед хийгдсэн бичлэгүүдийг ашиглан бүрэн хэмжээний баримтат кино бүтээх эрхийг Sony pictures кино компани 60 сая америк доллараар авч дэлгэцийн бүтээл болгосон нь олон зуун мянган шүтэн бишрэгч нар нь агуу дуучныг дахин дурсах боломжыг олгоод байна.
Michael Jackson: This Is It киног дуучны маань хамтрагч байсан Кенни Ортега /Kenny Ortega/ найруулсан бөгөөд Лондон хотын Арена цэнгэлдэх хүрээлэнд болох байсан энэ зууны хамгийн нүсэр шоу тоглолтын бэлтгэл ажлын явцад оролцож байсан арын албаныхан гэгддэг бүжигчид, дуучид, бүжиг дэглээчид болон түүний хамгийн ойр дотны хүмүүсийн бичлэгийг багтаажээ.
Та бүхэн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Майкл Жексоны гайхамшигт ертөнцийг театрийн орчинд дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжыг манай хамт олон Sony pictures кино компанитай хамтран бий болгож байгаадаа баяртай байна.
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
bid vrgelj dursan sanh bolnoo kkk
ReplyDelete