Загасны махыг илчлэг 6aгатай гэдэг. Иймд танд сармистай загасыг яаж хийх аргыг сонирхуулъя. Таны оройн хоолны ширээг чимэх болно.
4 порцыг хийхэд: Орц: Загас (саамх)-ны мах – 500-600 гр, сармис – 2-3 хумс, давс, лаврын навч, урлэн перец амт орохоор.
Хийх арга: Загасны ясгvй махаа порцоор хуваан хөшиглөнө, дээрээс нь ус хийн (дээд давхаргын тvвшин хvртэл) амтлагчдын хамтаар буцалгана. Загасны махаа гарган, шөлөө гал дээрээс авалгvй тал нь ширгэтэл vргэлжлvvлэн буцалга. Сармисыг жижиглэн хэрчээд давсаар vрээд халуун шөлөндөө хийнэ. Vvний дараа загасны порци бvр дээрээ энэ соуснаасаа асгаж өгнө. Энэхvv зоогийн хачирт чанасан төмс зvгээр байдаг. Ийнхvv бэлдсэн загасыг хvйтнээр нь идсэн ч болно.
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment