Friday, December 4, 2009

Ш.Сайхансамбуу ганц охиндоо гайхамшигтай хаус бариулжээ

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн ганц охин нь Монголын толгой баян аавынхаа буянд манай байтугай гадаадынхны атаархал төрүүлэм тансаглалд умбаж суудаг гэх. Нэг үе үйлчлүүлэгчид нь хордон “СС” гэдэг нэрээ “Сальмолез сервис” болгоод авсан зоогийн газраа Ш.Сайхансамбуу гишүүн охиндоо өгсөн агаад яг чанх хойд талд нь шар алаг өнгөтэй тансаг хаус бариулж байна лээ.

Түүгээр ч барахгүй хаус баригдаж буй долоон га газрыг нь хувьчлан авч охиныхоо нэр дээр газар эзэмших гэрчилгээг нь шилжүүлэн өгсөн аж. Тодруулбал Ш.Сайхансамбуу гишүүн ганц охиндоо зориулан Монголд байхгүй үнэтэй бас тансаг ганган хаус бариулж байгаа агаад олны нүдээ унагаж, хэл ам татлаад байдаг Монголбанкны дэд ерөнхийлөгчийн болон Эрдэнэтийн дарга, захирлуудын гантиган хаус дэргэд нь юу ч биш гэсэн.
Барилгын ажлыг Германаас тусгайлан ирсэн барилгачдын баг зунжин барьж гүйцэтгэсэн төдийгүй барилгын ажилд нэг ч монгол хүний гар оролцоогүй бөгөөд бүх ажлыг няхуур, нямбайгаараа алдартай германчуудаар хийлгэж.
Дотор хийгдэж байгаа тохижилтыг нь харсан хүмүүс золтой л ухаан алдаж унасангүй, Холливудын одод л тийм харшид суудаг байх хэмээн дуу алдсан гэнэ шүү. Эрх сурвалжийн айлдснаар уг хаусын зөвхөн дотоод засал тохижилтонд бараг 1.5 тэрбум төгрөг орсон аж.
Ард түмний өмнө буруугаа хүлээж уучлалт гуй
Өнгөрөгч оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн гол хүчнүүд нэг нэгнээсээ уралдан сая, сая таван зуун мянган төгрөг өгнө хэмээн иргэдэд амласан. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Алтай, энэ бол шоу байсан. Тэгээд ч улс төрийн гол хүчнүүд татвар төлөгчдийн мөнгийг намаасаа өгөх гэж байгаа юм шиг амладаг нь буруу. Тиймээс эл хоёр нам шударгаар ард түмнийг хуурсан гэдгээ хэлээд, уучлалт гүйх хэрэгтэй. Яахав үнэн юм үнэнээрээ сайхан болохоор хоосон хэтэвчээ гаргаад үзүүлчих нь оносон хэрэг болно доо. Тэр ч бүү хэл, би өнгөрөгч долоо хоногт Дархан, Эрдэнэтээр яваад ирсэн. Иргэд энэ асуудлыг чухалчлан асууж байна лээ. Хариуд нь би “Улс төрийн гол хүчнүүдийн сэрүүн зүүд” гээд хэлчихсэн чинь намайг бараг барьж авч зодох нь ээ. Үнэн хэрэгтээ хэзээ ч энэ амлалт биелэхгүй гэдгийг баттай хэлж чадах байна гэж мэдэгджээ. Нээрээ ч худлаа амлаж, хий горьдоож байхаар үнэнээ хэлээд уучлалт гуйчихсаннь дээр биз дээ.
Эрт гэрлэвэл эрт хожно
Дуучин ВХ уран бүтээлээ нэгтгээд “I have a dream” нэртэй шинэ цомгоо гаргасан. Хүсэл, мөрөөдлөө дуунууддаа шингээсэн хэмээн учирладаг тэрбээр гагц хайраар өвчлөөд байхыг хүсээгүй гэдэг. Тэр утгаараа өнөөгийн нийгэмд өрнөж буй далд асуудал, хүний эрх чөлөө, боогдмол байдлыг залуусынхаа өмнөөс зоригтой дуугаръя, хэлье гэж бодсон юм гэсэн.
Дуулж байгаа дуу, хэлж байгаа үг, яриа, өгүүлж буй өгүүлэмж, бүжиглэж буй бүжгээсээ шалтгаалаад стиль имиж нь өөрчлөгдсөн тэрбээр “Залуу хүнд өөрчлөлт хэрэгтэй” гэдэгт 100 хувь итгэдэг гэх. Ташрамд сонирхуулахад мань эр “Хайр, дурлал үе үеэрээ өөр өөр байдаг. 1960-1980-аад оны үед залуус захидал бичиж, эсвэл орцонд уулзах гэх мэтээр хайр дурлалын асуудалд ичимхий бүрэгдүү байдлаар ханддаг байсан бол өнөөгийн залуус онлайн, мессеж бичиж, мессенжерээр чаталж хайр сэтгэлээ чөлөөтэй илэрхийлдэг болсон” гэж үздэгээ нуудаггүй.
За ямартаа ч ид хийж бүтээх 25 насандаа мөнхийн хайртайгаа учирч аав болж амжсан тэрбээр найзууддаа “Эрт гэрлэвэл эрт хождог” хэмээх эртний үгийг сургамжилж суудаг болсон гэсэн.
Би ч гэсэн эмэгтэй хүн
Монголын загварын ертөнцийн анхдагчийн нэг яах аргагүй Азийн топ модель Болормаа. Үеийн найз топ Одгэрэлийгээ бодвол тэрбээр улс орныхоо нэрийг Азид хүртэл цуурайтуулж явсан нэгэн.
Монголын загварын ертөнцөд мартагдахгүйгээр шийдэж, ирээдүйд улсынхаа нүүрийг тахлах овоо хэдэн гарын шавь төрүүлж дотроо бодолтой нэгэн гэдгээ ч харуулж чадсан. 19 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж нэг хэсэгтээ “шилмэлийн” Болормаа гэж нэрлүүлж явсан тэрбээр 1995 оны хавар Гоёл наадамд оролцож топоор өргөмжлөгдсөндөө урамшин Азийн моделийн тэмцээнд оролцохоор зориглосон нь өнөөгийн өндөрлөгт хүргэсэн.
Амжилтад хүрсэн эмэгтэйд харц унагах залуучууд ч цөөнгүй. Мөнгөтэй нэг нь хөрөнгө хаяж, бэлтэй нэг нь бэлээрээ гайхуулан өөрийн болгох гэж оролдож байсан ч жирийн нэг залууг эр нөхрөөрөө сонгосон. Түүнийг тойрсон элдэв хэл ам залуу гэр бүлийн харилцаанд саад тотгор үүсгэж нөхрийн хардалтыг тэсэлгүй хүүгээ хөтөлсөөр хоёр тийш болсон.
Тэр үеэс хойш өрх толгойлсон эхийн амьдралаар амьдарсан ч эр хүний нөмөр нөөлөг бараадахыг хүссэнгүй гэж гоочлогдож явсан удаатай. Хааяахан залуухан эрчүүдтэй нэр холбогдож, хүүгийнхээ хайртай нохойг тэврээд унтдаг гээд хэлчихсэн нь нохойтой унтдаг дээрээ тулж гүтгүүлж байхав дээ.
Хамгийн зоригтой бас шударга нь Бачка
Монголын рок поп урлагийн болох, болохгүйг зоригтой шүүмжилж, өөрийнхөө дутагдлыг ч хүлээж чадах хүн Бачкагаас өөр алга гэх яриа сүүлийн үед өвсөнд тавьсан гал мэт асчээ.
“Өрөм дотроосоо өтвөл аюултай” гэдэг шиг өнөөгийн рок попынхон өөрийнхөө нэр хүндийг өсгөж, мөнгө хүүдийлж л байвал энэ урлаг хөгжих үгүй нь падлийгүй юм шиг аашилдаг.
Бүх юмыг болж байна, сайхан байна гэдэг үгээр дүрсэлдэг манж зангаас нь болж “Никитон”-ы Бачка эгээтэй л галзуурчихаагүй яваа гэнэ.
30 жил төгөлдөр хууртай “нөхөрлөсөн” эл эрхэм хэзээний л бүгдийг өөр өнцөг, өөрийнхөө мэдрэмжээр хийж тэр хэрээрээ цаг үеэсээ түрүүлж явдаг нэгэн. Америкт арваад жил амьдарч, барууны хөгжмийн хөгжлөөс суралцаад ирсэн түүнийг фенүүд нь догдлон хүлээж суусан.
Юутай ч Бачкаг яг тийм хүн гэж тодорхойлох тун амаргүй. Өөрийн гэсэн үзэл бодол, бардамнах авьяас, хийсэн гавьяатай түүнийг рок попт дахин тэсрэлт хийнэ гэж фенүүд нь чих тавьж буй ч хамгийн зоригтой бас шударга гэгддэг эл дуучин залуу нэг л нам гүмхэн аж төрж, баян бизнесмэний эхнэртэй амрагийн холбоо тогтоож эр нөхөрт нь баригдаад бялба нүдүүлжээ гэх ховоос өөр идтэй гавьтай юм сонсогдоогүй л байна.

Топ модель Туяацэцэг хоёр хүүхдийн хойд ээж болсон уу

Топ модель хэмээх эрхэм алдарын нэр төрийг сэвтүүлэлгүй нэр цэвэр авч яваа цөөн бүсгүйчүүдийн нэг бол загвар өмсөгч Туяацэцэг. Өөрийгөө дайчилсны хүчинд богино хугацаанд байр сууриа олж топ болж чадсан азтай тэрбээр загвар өмсөхийнхөө хажуугаар арваад жил онгоцны үйлчлэгч хийсэн.
Эл бүсгүйн тухайд цаг үеэ мэдэрч залуу охидод байр сууриа тавьж өгөн хувийн амьдралынхаа мөрийг хөөгөөд нам жим болсон гэх сураг дуулдах болсоор удсан.
Хэдэн жилийн өмнө ”Гоёо” ХХК-ийн гэрээт загвар өмсөгч болж Гоёо брэндийг сурталчилж бараг л бүх биеэрээ ноолуураар хучигдсан хэмээн өөрөөрөө бахархаж явсан топ маань чимээ сураггүй байсан ч манайдаа л урдаа барьдаг МSC компанид үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын менежерийн албанд томилогдоод ажил хэрэг нь овоо амжилтай явагдаж хоёр ч хүүхдийн хойд ээж болж айлын гэргий болсон гэнэ лээ.

No comments:

Post a Comment