Friday, December 4, 2009

“Скай Резорт” цанын баазын танилцуулга

"Скай Резорт" олон улсын стандартад нийцсэн цанын бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 13 км-т Богд Хан уулын хаяанд, Хатан туул голын хөвөөнд "Хүрхрээт"-ийн аманд байралдаг.
Анхан, дунд, мэргэжлийн түвшний нийт 6000 м  цана, чарга, боардын 9 замтай ба нэг зэрэг 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
2500 м2 талбай бүхий иж бүрэн үйлчилгээний байгууламжтай:
  • Ресторан
  • Цана, боард, чарга, цанын хувцасны түрээс
  • Спорт барааны дэлгүүр
  • Эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө
  • Хувцас солих өрөө, үнэт зүйл хадгалах хэсэг
  • Эмнэлгийн анхан шатны тусламжийн төв
  • Цанын сургууль
  • 1000 гаруй автомашины зогсоолтой

No comments:

Post a Comment