Энэ бол жирийн давалгаанаас маш өөр. Жирийн давалгааны нуруудын хоорондын зай 10-40м дээд тал нь 300м байдаг бол Цунамигийн нуруудын хоорондын зай жирийн давалгааныхаас 1000 дахин их байдаг. Ийм аймшигт давалгаа үүсэх шалтгаан хэд хэд байдаг байна. Голчлон тохиолдох шалтгаан нь газар доорхи галт уулын дэлбэрэлт юм. Газар доорхи дэлбэрэлтийн төвөөс тал бүр тийшээгээ асар хүчтэй давалгаа үүсгэн илгээдэг.
Бас заримдаа Индонезийн Кракатауд болсон шиг галт уулын дэлбэрэлтээс цунами үүсэж болно. Хамгийн эцэст нь тайфун хэмээх халуун орны хүчит циклоны нөлөөгөөр хүчит давалгаа үүсэн эрэг дээр гардаг.
No comments:
Post a Comment