Friday, December 4, 2009

КИВИ-гийн Агий ерөнхийлөгчийн бэр болно

          Дуулахаасаа илүүтэй өвөрмөц дүр төрхөөрөө залуусыг байлдан дагуулж чадсан “Киви” хамтлагийнхан нэг гишүүнээрээ орон зайг нөхүүлж, тэр болгондоо чамгүй нэр хүндийг олсон нь продюссер Ангирмаагийн нарийн ухаан гэгддэг. Хамгийн сүүлд Алтанцэцэг гэдэг охин “Киви”-д отголж орж ирсэн. Яах аргагүй хайр татам Агийд бэлтэй эрчүүд санал тавьж, сэтгэлээ илчилсэн үеийн залуусч олон байдаг. Гэсэн ч тэр бүрийд нь дагаж дэврээд байдаггүй отгон гишүүн өдийг хүртэл нэр цэвэр яваа. Гэсэн ч сайхан бүсгүйг хоргоосон эр өөрийн болгоод амжжээ.Тэрээр ерөнхийлөгчийн эгчийн хүүг найз залуугаараа сонгожээ.

           Хамгийн үнэтэй машин хөлөглөж тансаг ресторан бараар хөтлөлцөн гүйх хосууд олны нүдэнд өртөхөөс огт эмээдэггүй. Агийгийн найз залуу нэг гэм нь жаахан аархуу пээдгэр нэгэн. Угаас монголын шинэ цагийн баячуудын хүүхдүүд нэг иймэрхүү хүмүүжиж өдөр хоногийг тансаглалаар өнгөөрөөдөг болсон цаг. Харсан болгонтой нь шахуу найз охиноо хардаж шөргөөцөлдөх гээд байдаг ерөнхийлөгчийн дүү тун удахгүй нижгэр хурим хийх нь.

No comments:

Post a Comment