Friday, December 4, 2009

Киви хамтлагийн Агий 70 саяын машинаар гангардаг болов

Зүс царай өнгө үзэмжээрээ гайхуулах Агий саяхан 70 сая төгрөгөөр машин худалдан авчээ. Тэрхүү машин нь in-finiti Qx35 загварынх бөгөөд сүүлийн үеийнх аж. Секси төрхийг чадварлагаар гаргаж, исгэлэн амттай жимсээр тус хамтлагт гуравдагч гишүүн тогтддоггүй нэг сул талтайг эс тооцвол залуусыг байлдан дагуулж байгаа.

Фенүүдийнх нь хэлдгээр Монгол дүр төрхийг илэрхийлдэг бүсгүйчүүд байнга л шахуу солигдож байгаа. Тус хамтлагийг байгуулагдсан цагаас нь хойш арынх нь албанд тусалж, байнга тусалж явдаг гэх, Ангирмаа багшийн сэтгэлд нийцэж Агий шинэ дүр төрхөөр тодорсон билээ. Хамтлагийн албан ёсны гишүүн болсоноо зарлахаар Монгол ньюст хэвлэлийн бага хурал хийхдээ, анх удаа олны өмнө ил гарсан бүсгүй сандарч гэгээн цагаан өдрөөр “Оройн мэнд хүргэе” гэж хэлээд сэтгүүлчдийг багахан хөгжөөн байсан нь саяхан. Харин өдгөө хаана ч биеэ авч явж хэдийд ч асуусан асуултанд бүдэрхээргүй нэг ёсондоо “архаг” болжээ. Рок, попын эмэгтэй дуучдаас хамгийн царайлгаар тодорсон Агийд сэтгэл алдах залуус цөөнгүй. Хайрын үгийн мессеж илгээж, гадуур зүгээр явуулахааргүй болохоор нь залхаж дугаараа хүртэл сольсон.

1 comment: