Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал21
Ираны түүхч Жувейни «Дэлхийг байлдан дагуулагчдын түүх» номондоо: “... Өргөө барих газраа Бат хаан сонгон авч хот байгуулан Сарай Бат гэж нэрлэв... Ром, Сири бусад орны Султан нарт хөнглөлтийн бичиг пайз өгч, хүчин зүтгэсэн хүн бүрт шан харамж хүртээж байв” гэж бичжээ. Армений түүхч Кирокос Гандзаский бичихдээ: “Хан, тайж, ван, худалдаачин болон хохирон гомдож эх нутгаа алдсан хэн бүхэн Батад очиход тэрээр шударгаар тунгаан орон нутаг, ванлигийг буцаан өгч бичиг, пайз олгож байв. Түүний тушаал зарлигийг хэн ч эсэргүүцэж үл зүрхэлнэ” гэжээ. Дээрхи баримтаас үзэхэд Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат нь монголчуудын нэрийг Европ дахинаа гаргаж, Орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment