Tuesday, December 15, 2009

хэн байхыг хүснэ тэр имижээ өөрөө л бүрдүүлнэ

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш юм. Ухаалаг, нарийн мэдрэмж, гоо сайхан гээд олон ухагдахуун эмэгтэйчүүд биднээс үүсэлтэй болхоор үүгээрээ бахархаж, үүнийг эрчүүдэд цаг үргэлж мэдрүүлж яв.


Хүмүүсийг гайхшруулж, дуу алдуулдаг тэр бүсгүйчүүд чинь бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц имиджтэй байдаг. Ер нь ямар нэг талаараа бусдаас онцгойрмоор хүмүүсийн өөртөө татмаар байвал өвөрмөц стиль, имиджийг сонгох хэрэгтэй гэж зөвлөх байна. Ингэхийн тулд зөвхөн танд л тохирсон имидж, өнгө төрх мөрөөдөлд чинь хүргэх юм.

Энэ нь зүгээр л нэг шүтдэг дуучнаа дууриах хэрэг биш гэдгийг мэдэх буй за. Юуны түрүүнд мэргэжлийн онцлог, авьяас сонирхол гээд өөрийн гэсэн бүхэндээ зохих имиджийг бүрдүүл. Гаднах байдал биеэ авч яваа төрхөөрөө бас үг хэл, харьцаагаараа өөрийгөө хүссэн имидждээ оруулж сур.

Ажил хэрэгч бүсгүй:
Таны энэ имидж ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд тусална. Голдуу ажилдаа дур сонирхолтой, шулуун зантай бүсгүйчүүдэд зохимжтой имидж гэж хэлж болох юм. Ер нь эмэгтэй хүн өөртөө энэ имиджийг бий болгож чадвал төсөөлж байгаагүй амжилтдаа хүрэх боломжтой. Юуны түрүүнд, та найзархаг замгаа мартаж ажил дээрээ цагийг сул өнгөрөөдөггүй, өдөр өдрөөр үр дүнгээ тооцдог байх хэрэгтэй. Бусдаас ялгарахын тулд ажил хэрэгч хувцаслаж, хүмүүстэй ажил хэрэгч байдлаар харьц. Үүний хамт бие биеэ хүндэтгэх уур амьсгал бий болох болно. Тэд таныг хэзээ ч үрчгэр хувцас, будаггүй нүүр, мартамхай царайтай харахгүй байвал сайн. Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм. Ер нь тушаал дэвшиж, амжилт гаргая гэвэл ажил дээрээ найзархаг зангаа мартаж ганцхан зорилгодоо чиглэ. Энэ мэт дүрмийг чанга мөрдөөд дадал болгочихвол цааш нь та өөрөө бусдад зөвлөхөөр ажил хэрэгч эмэгтэй боллоо гэсэн үг юм.

Бусдын сэтгэлийг байнга соронзон мэт татагч бүсгүй:
Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх тийм орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүгдэд тухайн цаг үед нь тохирсон аятай үг хэлэхийг оролд. Ингэж сайхан сэтгэгдэл, урам 'Хоёрыг бэлэглэж сурвал сэтгэл татам байдалд та өөрөө орох юм. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд хэн нэгнийг ялгалгүй бүгдтэй нь эелдэг харьцахаа мартав. Харьцааны тал дээр ийм байхаас гадна та мэдлэг чадвараар бусдаас дутуугүй байх ёстой. Мэдээж, хүн өөрөөсөө илүү ухаалаг, мэдлэгтэй хүнийг үнэлнэ гэдгийг хэлэх юун. Бас та гаднах байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэж сурсан байх хэрэгтэй болно. Ер нь хүний сэтгэл олон зүйлд татагдаж болох учраас таныг хаанаас чинь ч харсан өв тэгш байх ёстой шүү дээ. Гадаад үзэмжийн сайхан дээр харьцааны урлаг, үг ярианы боловсон байдал түүн дээр мэдлэг мэргэжил нэмэгдээд таныг ямар ч алмааз эрдэнээс илүү сэтгэл татам болгох юм. Тиймээс таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй. Бас таныг үл анзаарагдам, хэт энгийн байхыг хүмүүс хараагүй нь дээр.

Таныг сексуальный гэж боддог ч эргүүлж зүрхэлдэггүй байх имидж:
Эмэгтэй хүн бүрийн бусад амьд биетээс ялгарах нэг зүйл бол сексуальный байдал гэж хэлж болно. Гэхдээ амьдрал дээр ийм имиджтэй бүсгүйчүүд тийм ч олон биш байдаг. Харин та хүсвэл энэ дүр төрхөөр нэрийн хуудсаа хийхэд муугүй байх шүү. Учир нь, хэнд ч үл анзаарагдам, уйтгараар төсөөлөгддөг нэгэн байснаас танилууд ч гэсэн таныг сексуальный имиджээр чинь хүлээж авдаг байхад амьдрал сонирхолтой шүү. Юуны түрүүнд таны гаднах дүр төрх үүнд их хамаатай. Танд ухаалаг мөртлөө гэнэн хөнгөмсөг дүр их зохино.

Гэхдээ энэ бүгд чинь таны бусдад зориулж урьдаас бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаарай. Хүүхэд шиг гэмээр тааварлашгүй гэнэн томоогүй, бас бяцхан ухаалаг үйлдэл хийж ч болох юм. Энгийн яриа чинь хүртэл сонирхолтой хэлбэртэй, хүмүүсийн түлхүүрийг амархан олчихдог байх нь зөв. Хэдийгээр та ажил хэрэгч, төлөв хувцасласан ч санамсаргүй байдлаар цээж чинь үл ялиг ил гардаг, эсвэл хөхнийхөө хэлбэрийг гэрэлтүүлсэн цамц дотуураа өмсчихдөг. Аль эсвэл хүмүүстэй энгийн ярилцаж байгааг чинь харахад хайртай хүнээ ширтэж байгаа юм шиг байж болно. Эцэст нь хэн ч таныг сексуальный гэж харсан шигээ эргүүлж хоргоож зүрхэлдэггүй л байх хэрэгтэй. Та бол эрчүүдийн хувьд тэнгэрт гялалзах од нь байг.

No comments:

Post a Comment