Tuesday, December 15, 2009

Хамгийн өндөр мод

Хамгийн өндөр мод Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Хамгийн халуун, хүйтэн Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ.


Манай оронд ажиглагдсан хамгийн хүйтэн хэм нь 1969 оны нэгдүгээр сарын 27-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -52,9С болжээ. Хамгийн том мөрөн
Манай орны гол мөрний хамгийн том нь цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувь буюу 447 мян км квад ус цуглуулах талбай бүхий Сэлэнгэ мөрөн юм. Хөвсгөлийн уулсаас их авч урсдаг Дэлгэр мөрөн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр гол хоёр нийлж Сэлэнгэ мөрөнг үүсгэнэ. Хамгийн том нуур
Манай оронд 3500 гаруй нуур, цөөрөм бий. Манай орны тогтмол нууруудаас хамгийн том нь Увс нуур юм. Монголын баруун хойд талд Увс аймгийн нутагт далайн түвшинээс дээш 759 метрийн өндөрт орших энэ нуур 3350 км2 талбай эзэлдэг.

No comments:

Post a Comment