Tuesday, December 15, 2009

Мөөгний солянка

Орц: Шинэ мөөг 500 гр, шинэ ургацын байцаа нэг кг, нэг ширхэг давсалсан өргөст хэмх, ногоон сонгино нэг ширхэг, хоёр х/х улаан лоолийн нухаш, 1-2 ц/х элсэн чихэр, дөрвөн х/халбага ургамлын тос, давс, лаврын навч, повоор.

Бэлтгэх арга: Байцааг дөрвөлжлөн хэрчиж кострюлд хийгээд ургамлын тос, жаахан орос цуу /уксус/ нэмж нэг цаг орчим багавтар усанд жигнэнэ. Жигнэгдэж болохоос өмнө улаан лоолийн нухаш, таллаж хэрчсэн өргөст хэмх, элсэн чихэр, давс, повоор, лаврын навч хийнэ. Цэвэрлэж угаасан мөөгийг буцламтгай усанд үйж 10-15 минут байлгаад уснаас нь шүүн авч гонзгой хэлбэртэй хэрчээд тосонд шарна. Шарсан мөөгийг тусад нь авч мөөг шарсан хайруулын тавгандаа ногоон сонгиноо хуураад, мөөгтэйгөө холино. Дээр нь давс, повоор нэмнэ.

Жигнэгдсэн байцааны хагасыг тосолсон хайруулын тавганд зулж дээр нь амталж найруулсан мөөгөө хийн дээгүүр нь мөн үлдсэн байцаагаар хучиж талхны нунтаг хатаамал цацаад, бага зэргийн хайлсан цөцгийн тосоор шүршиж битүү шарж болгоно.

No comments:

Post a Comment