Яагаад мөнгө санхүүгийн бэрхшээлээс гарч чадахгүй байгаагаа эргэцүүлэн бод. Өнөөдөр ихэнхи улсад гэр бүлийг эрэгтэйчүүд бүрэн хаанчилдаг. Ийм ахуйд эмэгтэй хүний гол үүрэг нь гэрийн сайн эзэгтэй байж, хүүхдээ зөв хүмүүжүүлэх явдал юм. Энэ ч мэдээж хэрэг юм.
Ихэнх гэрийн эзэгтэй нар мөнгө олох асуудлыг нөхөртөө тохдог. Үүгээр тэд баян цатгалан амьдрах талаар эр хүн л санаа тавих ёстой. Харин надад хийх ажил тэртээ тэргүй их байна гэж боддог. Энэ бодол нь нэг талаар тэднийг санаа зовох зүйлгүй амар хялбар байлгадаг.
Гэтэл гэр бүлийн ийм зохион байгуулалттай хосууд санхүүгийн хувьд хамгийн түрүүнд хүнд байдалд ордог гэнэ.
Тэгэхээр үрэн таран хийсэн мөнгөнийхөө араас харамсан санаа алдаж суух уу, эсвэл ямар нэг зүйл сэдэх үү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно.
Өөр ямар нэг зүйл сэдэх хэрэгтэй гэж танд зөвлөе. Энэ нь өөртөө заяагдсан авъяас чадварыг нээхэд чинь хэрэг болно. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө заяагдсан болохоос тогоо шанагатай зууралдахын төлөө төрдөггүй.
Эхнэр нь сайн гэрийн эзэгтэйн дүрийг чадмаг тоглодог гэр бүл нь өнгөц харахад л сайн сайхан жаргалтай гэр бүл мэт байдаг.
Гэтэл тэдний гэр бүл хэрэг дээрээ нэг хүнээс бүрэн хамааралтай байдаг. Энэ бүхнийг өдөр бүхэн мэдрэх боловч юу ч болоогүй мэт царай гаргах нь тийм ч сайн зүйл биш.
Ийм эмэгтэйчүүд эцэстээ хүүхдээ тэврээд ганцаараа үлддэг. Учир нь тэд аливаа зүйлийг ямагт дутуу дулимаг байдлаар өнгөц хардаг болчихдог. Тэдэнд өргөн цар хүрээтэй сэтгэх чадвар байдаггүй. Энэ нь гэр бүлийн доторх уур амьсгалыг тайван бус болоход гол нөлөөг үзүүлдэг.
Гэр орноо тав тухтай байлгах нь эмэгтэй хүний үүрэг мөн үү гэсэн асуулт гардаг. Энэ бол яах ч аргагүй тэдний үүрэг.
No comments:
Post a Comment