Tuesday, December 15, 2009

Хүүхдийг хайраар дутаах нь хамгийн аюултай


Бага байхдаа эцэг эхээсээ хайр халамж авч чадаагүй бол хүүхэд буруу үзэл бодолтой болж, түүнийгээ өөрийнхөө дүр төрх болгох нь бий. Хайр энэрэл дутуу өссөн, ямагт зэмлүүлж шүүмжлүүлж байдаг, гэр бүлийн тааламжгүй уур амьсгалд өсөж төлөвшсөн хүүхэд хожим аливаад сөргөөр хандах хандлага давамгайлдаг байна. Энэ нь дараах байдлаар илэрдэг.

1. Өөрийгөө муу талаас нь харж дүгнэдэг болно,
2. Байгаа авъяас чадвартаа үл итгэнэ,
3. Бусдын муу талыг нь олж мэдэхдээ сайн,
4. Бусдын сайн талыг үнэлж дүгнэхдээ тааруу,
5. Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг,
6. Байнгын сэтгэл ханамжгүй байдал,
7. Өөрөөсөө өө сэв хаймтгай,
8. Өөрийгөө голомттой,
9. Өөр хүн шиг байхыг хүсдэг,
10. Бусдад сайн хүн болох гэж хичээдэг,
11. Өөрийнхөө гадаад төрх байдалдаа шүүмжлэлтэй ханддаг,
12. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй,

Эдгээр 12 шинжээс сүүлийн "Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадваргүй" гэдэг шинж нь илэрч байвал хүүхдэд бусад шинж нь байна гэсэн үг.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ хайрлахын сацуу гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бий болгох нь чухал. Аливаа асуудлыг илэн далангүй гаргахаас бүү зайлсхий.

No comments:

Post a Comment