
Тэрээр Тобагийн баруун Вэй улсад элч зарж ургийн холбоо тогтоох гэж ихээхэн бэлэг хүргэсэн нь гадаад байдлаа бэхжүүлж хүчирхэг түшүгтэй болох арга хэмжээ байжээ.
Бумангийн санаа нь баруун Вэй улсын жужаныг дотор талаас нь бутаргах бодлоготой нийцсэн учир Бумантай холбоо тогтоон гүнжээ бэр болгон 551 онд ар халхад ирүүлжээ. Буман бүх байдлаа бэхжүүлсэний үндсэн дээрээс МЭ 552 онд "төмөрчдын их бослогыг" хииж жужаны үндсэн хүчийг бут цохижээ.
Буман жужаны захиргаанд байсан овог аймгуудыг өөртөө нэгтгэн түрэгийн(түрүү үеийн) хаант улсыг үндэслэн байгуулж, өмнөх жужаны захирагчийн цолыг авч биеэ эл (их хаан) өргөмжилжээ.
Тус улсын нутаг дэвсгэр Бумангаас хойш Кигинь хааны үед Солонгосоос Хар тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуур хүртэл хүрч байжээ. Түрэгийн түрүү үеийн хаант улс нь МЭ 630 онд Тан улсын эрхшээлд орж доройтжээ.
МЭ VI зууны 80-аад оны үеэс түрэгүүд Тан улсын эсрэг тэмцэж, уг тэмцлыг Түрэгийн язгууртаны нэг Кутулуг, түүний зөвлөх сайд Тоньюкук нар толгойлсон байна. Тан улсын захиргаа түрэгүүдийн бослогыг дарах гэж мянга мянган шилдэг цэргээ явуулж байсан байсан боловч төдий л амжилт ололгүй харинч босогчидод бут цохигджээ. Кутудуг бослогыг ийнхүү амжилттай удирдаж 50 шахам жил Тан у

Тусгаар тогтнолоо сэргээн авсан түрэгүүд МЭ VII зууны 90-ээд оны орчим Орхон голын хөвөөнд хуралдаж Култугугийг Түрэг улсын хаанд өргөмжлөн, Эльтерес "улсыг хураагч" цол нэмэн өгч Түрэг улсыг сэргээн тунхаглажээ. Түрэгийн түүхэнд Можо, Могилян нар асар их үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр хаадууд улс орноо шинэчлэн засаг захиргааны систэм, цэрэг армиа улам боловсронгуй болгожээ.
Гэвч Түрэг улс удаан насалж чадсангүй. МЭ 745 онд уйгарын босогчидод цохигдож, түрэгүүд төв азид ноёлох сууриа тэдэнд алджээ.
Гэвч Түрэг улс удаан насалж чадсангүй. МЭ 745 онд уйгарын босогчидод цохигдож, түрэгүүд төв азид ноёлох сууриа тэдэнд алджээ.
No comments:
Post a Comment