Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал7
Монгол цэргийн ялалтанд цагаан хэрмийн араар нутагтай Онгуд аймаг тус их хүргэсэн юм. Алтан улсын ноёрхогч ангийн хоорондын дотоод зөрчил хурцдаж газрын эздийн дарлалыг эсэргүүцсэн тариаланчдын бослого газар сайгүй гарчээ. Мөн холбоотон болж байсан хятадын Өмнөд Сүн улс 1233 онд Хятан, Тангуд улс бүр эрт нэгэнт монголын цэрэгт хүчин туслахаар амлаж Алтан улстай холбоогоо тасалсан байлаа. Алтан улсын нөлөө бүхий зарим ноёд, жанжин нар монголын талд урван орж, хариу эргэн Зүрчидийн ноёд жанжин нартайгаа байлджээ. Ер нь монголчууд Алтан улсын дотоод зөрчилийг маш чадамгай ашиглажээ. Мөн Алтан улсын агт морьдыг сүрэг сүргээр олзлох, идэшний малыг нь олзлох, хоол хүнсний дутагдалд оруулах, зэвсгийн агуулахыг сүйтгэх, сан хөмрөгийг нь эзлэн авах ажлыг монгол цэрэг чадамгай хийжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment