Алтан улсыг байлдан эзэлэх явцад тийм ширүүн, хүчтэй эсэргүүцэлтэй монгол цэрэг бараг тулгарсангүй шахам ажээ. 1234 оны хавар Сүн улсын цэрэг хотын өмнө дүүргийг, монгол цэрэг хотын баруун дүүргийг эзэлж авсанаар Цайчжоу хот бүр мөсөн эзлэгдэв. 1234 онд Алтан улс бүрмөсөн мөхөж Айцзун хаан амиа хорложээ.
Монголчууд Умард хятадын нутгийг эзлэн 119 жил тогтож монголын талаар олон жил нэн их хорт бодлого явуулж байсан Зүрчид угсааны Алтан улсыг монголын хаад 20 гаруй жил байлдаж ихээхэн хохирол хүлээсний эцэст бүрмөсөн эзлэн авсан түүхтэй ажээ. Монгол цэрэг Алтан улсыг байлдан ялалт байгуулсан явдал хэд хэдэн учир шалтгаантай байжээ. Алтан улс хэдийгээр хүн ам олонтой, газар нутаг өргөн, түмэн газрын цагаан хэрмээр хилийн халхавч хийсэн боловч монголын морин цэргийн дайралталд амархан өртөв.
Tuesday, December 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment