Tuesday, December 15, 2009

Хүүхдийг болзошгүй гэмт хэргээс сэргийлэх 8 арга

Хүүхдийг болзошгүй гэмт хэргээс сэргийлэх 8 арга 
Бага насны хүүхэд алга болох, төөрөх асуудал шилжилтийн гэх энэ он жилүүдэд ихээр гарах болсон. Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо, найз нартайгаа яваад сураггүй гэх мэтчилэн хүүхэдтэй холбоотой асуудал цөөнгүй бий.

Хүүхдийн ард эцэг эх, ойр дотны хүмүүс байх учиртай. Иймд хүүхдийг болзошгүй гэмт хэргийн халдлагаас сэргийлэхэд тустай хэдэн арга, дүрэм журмаас эцэг эхчүүдэд санал болгож байна.

1.
Хүүхэдтэйгээ илүү нээлттэй, ойр дотно харьцаж бай. Таныхаар бол өчүүхэн санагдах тэр асуудлыг нь ч шийдвэрлэж өгөхөд тус дэм үзүүлж бай.

2.
Ямар ч тохиолдолд үл таних хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, лифт цахилгаан шатаар сэжиг бүхий, таньж мэддэггүй хүмүүстэй цуг явахгүй байх гэх мэтчилэн аюулгүй амьдрах дүрэм журмыг хүүхэддээ хэвшүүл. Тогтоолгох үүднээс ийм сэдэвтэй тоглоом тоглож болно.

3.
Өөрийн нэр овог, эцэг эх, гэрийн утас, оршин суугаа хаяг зэрэг үндсэн мэдээллийг хүүхэд цээжилж мэдсэн байх шаардлагатай.

4.
Хүүхдийн шинэхэн зураг ямагт бэлэн байх ёстой. Энэ нь хэрэв хүүхэд алга болох, төөрсөн тохиолдолд эрэл хайгуулд хэрэгтэй болдог.

5.
Олон хүний дунд явж байхдаа хүүхдийг цүнхний бариул, хувцасны ханцуйнаас зуурч явахгүй байхад анхаар.

6.
Танихгүй айлд орох санал тавих, гэр хүртэл нь хүргэж өгөх, зам заалгах зэрэг хүсэлт гуйлт, ятгалганд итгэж зөвшөөрөхгүй байх, "үгүй" гэж хүүхдийг хэлүүлж сургах.

7.
Хүүхдэд өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлж өг. Ямар ч тохиолдолд өөрийгөө аваад гарчих ухаанд сурга. Гэмт хэрэгтэнгүүд ихэвчлэн унжгар ноомой, эсэргүйцэх чадваргүй хүүхдийг золиосоо болгож сонгодог болохыг цагдаагийнхан тогтоосон байна.

8.
Хэрэв хүүхэд алга болоод олдсон бол түүнийг загнаж зэмлэх хэрэггүй. Эс бөгөөс тэр дараагийн удаа таны уур хилэнгээс айгаад үнэнээ хэлэхгүй байх вий. Нөхцөл байдал үүсэхэд юу нөлөөлсөн болохыг хүүхэдтэйгээ тайван ярилц. Ямар зүйл дээр хүүхэд алдсан, алдааг дахин давтахгүйн тулд яах ёстойг түүнд хэлж өг. Түүний зөв үйлдэлийг ямагт магтаж, дэмжиж байгаарай.

No comments:

Post a Comment