Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал2
Өгэдэй хаан Тулуй тэргүүтнийг дагуулан Алтан улсыг эцэслэн дайлж сөнөөхөөр хүчирхэг их цэрэг авч морджээ. Энэ бол эцэг Чингисийн үлдээсэн хамгийн гол гэрээс мөн байжээ. Ингээд Өгэдэй хаан 1231 оны 5-р сард өнөөгийн Өвөр Монголын “Ерэн есөн булаг”-т Их хуралдай хуруулж Алтан улсыг хэрхэн яаж байлдахаа нухацтай авч хэлэлцжээ. Ингээд гурван замаар яаравчлан довтолж цохихоор шийд гаргажээ. Алтан улсын эзэн хаан Айцзун (1223-1233) умард нийслэл Чжунду (Бээжин) хотоо орхин Бяньцзинь зэрэг хэдэн хотод хэсүүчлэн сууж цэргийнхээ хүчийг бөөгнүүлж эцсийн тулалдаан хийхэд бэлдэж байжээ. Бяньцзинь хотыг ихэд анхааран бэхлэлт хамгаалалт тун сайн хийжээ. Ер нь тэр үед Алтан улсын мөхөх эсэхийг шийдэх эцсийн найдвар болсон хэд хэдэн бэхлэлт хот байсны дотроос Бяньцзинь, Цзюньчжоу, Гүйдэ, Цайчжоу хот чухал байрыг эзэлж байжээ. Эдгээр хотын оршин суугчид ялангуяа, Цайчжоу хотын иргэд монголын цэргийн өөдөөс төрөлх хотоо хамгаалан нэн баатарлаг тулалдан бууж өгөхгүй байжээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment