Лхагва, 2009 оны 12-р сарын 16
12 сарын 16. Гэрээ хэлэлцээр хийх, гэр бүл бололцох, том эд зүйл худалдан авахад тохиромжтой. Төлөвлөгөө боловсруулахад нэн сайн. Ажлын зүг чигээ тодорхойлон, хамтрагч нарынхаа хэр найдвартайг үнэлэхийг од гаригс зөвлөж байна. Мөнгө олох эх үүсвэрийг идэвхтэй хай, гэхдээ эргэлзээтэй саналаас татгалз
|
|
Пүрэв, 2009 оны 12-р сарын 17
12 сарын 17. Нүглээ наминчлах, сэтгэлээ онгойлгох, мэдээлэл авах өдөр. Эрсдэлтэй бөгөөд механизмтай холбоотой бүх л ажилд таатай. Худалдаа, наймаа, санхүүгийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Оройг гэр бүлийнхэндээ зориул. Лааны гэрэлд хооллож, түүдэг тойрон суу.
|
|
Баасан, 2009 оны 12-р сарын 18
12 сарын 18. Сүүлийн өдрүүдэд танаас салахгүй байгаа хувийн амьдралын асуудлаа шийдэх аз өнөөдөр тохионо. Хэрвээ та гүн гүнзгий мэдрэмждээ үндэслэн, өөрийн зөвд итгэн ажлаа явуулж байгаа бол амжилт, урамшил таныг дагалдана.
|
|
Бямба, 2009 оны 12-р сарын 19
12 сарын 19. Идэвхгүй өдөр. Ажил дээрээ хэт идэвхийлэх хэрэггүй. Тэвчээртэй, мэргэн ухаантай бай. Амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сана. Өнөөдөр аливаа гуйлтанд татгалзаж болохгүй.
|
|
Ням, 2009 оны 12-р сарын 20
12 сарын 20. Эд хөрөнгөө өсгөх шинэ санаа жинтэй үр дүнд хүргэнэ. Идэвхтэй олон нийтийн ажилд оролцоход тохиромжтой. Гэр бүлийн харьцаанд санал зөрөлдөж хүндрэл гарна. Өнөөдөр биеэ барьж гомдлоо тайлсан нь дээр.
|
|
Даваа, 2009 оны 12-р сарын 21
12 сарын 21. Ажил хэргийнхээ хүрээг өөрчлөх, шинэ түншүүдтэй болох, гэр бүлийн харьцааг сэргээхэд сайн. Танд авъяас чадвараа харуулах боломж гарна. Янаг амрагийн шинэ учрал ирнэ. Хэмжээнээсээ хальж буй таны хүч эргэн тойрныхоо хүмүүсийг баярлуулж, өөдрөг үзэлтэй болгоно. Ашиг орлого олох ажил хэргийн шинэ саналд анхаарал тавьж, өөртөө ашигла. Архи хэт их ууж болохгүй. Аялал, зугаалга, биеийн тамираар хичээллэхэд сайн.
|
|
No comments:
Post a Comment