Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал4
Хятадын Өмнөд Сүн улс ч хэзээнээс санаархсан тэр мужийг авахаас татгалзсангүй, хэлэлцээр байгуулж монгол цэрэгтэй хамтран Алтан улсыг байлдпахаар болов. Ингээд Сүбэдэй жанжны удирдсан монгол цэрэг Бяньцзинь хотыг бүслэн 17 өдөр байлдсан боловч амархан эзэлсэнгүй. Тулуй цэргээ түр ухрааж хаан ахынхаа зөвлөгөөнийг сонсож, түргэн байлдан эзлэх тушаал авсаар Сүн улсын цэрэг хүрэлцэн ирэхээр нь хамтран хотын хойно, өмнөөс нь давшин байлдаж 1233 оны эцсээр тус хотыг эзлэв. Тэр үед Бяньцзинь хотод хижиг өвчин гарч таван хоногийн дотор 50 000 хүн үхсэн гэж бас хятад сурвалжид бичсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment