Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал3
Айцзун хааны цэргийн гол хүч ч эдгээр хотуудыг байрьж тогтооход чиглэгдэж байсан байна. Монгол цэрэг Бяньцзинь, Цзюньчжоу хотыг бүслэн байдлах үед Алтан улсын цэрэг хоол хүнсээр дутагдан бүтэн гурван өдөр хоол идээгүй гэж хятадын түүхэнд бичжээ. Өгэдэй хаан Чингисийн захиас ёсоор Алтан улсыг сүүлчийн удаа байлдан эзлэхэд ямар ч гэсэн Өмнөд Сүн улсын хүчийг олох хэрэгтэй байжээ. Ингээд Хятадын Өмнөд Сүн улстай Алтан улсыг хамтран эзлэх хэлэлцээр байгуулж уг хэлэлцээрийн урьдчилсан болзол болгон Алтан улсыг мөхөөсний дараа түүний эзэмшил агсан гол муж Хэнанийг Сүн улсын мэдэлд эргүүлэн өгөхөөр тогтжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment