Tuesday, December 15, 2009
өгэдэйн байлдан дагуулал23
Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, монгол, хятад бичиг сайн сурсан авъяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ. Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Харцар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ. Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment