Tuesday, December 15, 2009

Өгэдэйн байлдан дагуулал26

Малгүй бол монгол байхгүй, малыг хайрлагтун, малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрднын шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.
Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө “Чингис хаан эцгийнхээ зүдэрч байгуулсан улсыг бүү зовооё, хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая” хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ

No comments:

Post a Comment