Tuesday, December 15, 2009

Монголын эзэнт улсын тєрийн тусгаар тогтнол

1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын тєрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бєгєєд энэ нь тvvний дотоод байдал болон гадаад хvчин зvйлстэй салшгvй холбоотой юм. Дотоод улс тєрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Ємнєд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Vvний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар єврєєр нутаглаж, Халхын ноёдод татвар тєлдєг байжээ.


Монголчууд зvvн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дvгээр зууны vеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хєвсгєл нуурын зvvн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бvрэлдэхvvнд орсноор засаг захиргааны хувьд дєрвєн мянганд зохион байгуулагдсан байна. Энэ vеэс тvvхэнд дєрвєн Ойрад хэмээн тэмдэглэгдэх болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр vгнээс vvссэн гэж ихэнх эрдэмтэд vздэг. Тэд хожим Алтай тийш нvvн нутаглах болсон бєгєєд 17 дугаар зууны эхэн vед Цорос, Торгууд, Дєрвєд, Хошууд гэсэн дєрвєн аймгаас бvрдэх болжээ. Халх бол Зvvн Монголын зургаан тvмний нэг бєгєєд дотроо долоон хошуу буюу Батмєнх хааны отгон хvv Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хvvгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин 17 дугаар зууны vе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Тvшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нєлєєтэй болсон байна.

Тэд Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зvvн Монголын бусад зургаан тvмний vр хойчис бол их говийн ємнvvр нутаглах Ємнєд Монгол бєгєєд тухайн vед Цахар, Хорчин, Тvмэд, Юншээбvv, Ордос, Найман, Жарууд зэрэг 16 аймаг байжээ. Ийнхvv Монголчууд тvvхэн хєгжлийн явц болон байгаль-газарзvйн хvчин нєхцєлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах болсон тєдийгvй дотроо мєн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй єргєн уудам билчээр нутаг, тодорхой ємч хєрєнгє бvхий хамжлага єрх айлуудыг эзэмшин захирч байсан юм.

Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан язгууртан ноёд хааны тєв захиргааг эсэргvvцэх нь тvгээмэл байжээ. Гадаад байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд vед Монголын умард болон ємнє талд Орос болон Манж улсууд хvчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар зууны дунд vеэс Байгаль нуурын ар євєрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд Эрхvv, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ. Монголын зvvн урд талаар хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зvрчидийн олон аймгийг нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа байгуулсан vеэсээ хєрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу, 1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын тvvх IV боть, ШУА Тvvхийн Хvрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд Монголын Лигдэн хаан болон шинээр хvчирхэгжин гарч ирсэн манжийн хааны хооронд хэн нь тус бvс нутагт ноёрхлоо тогтоохын тєлєє тэмцэл єрнєсєн байна. Тvvхэн сурвалжийн мэдээнээс vзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан ялагджээ. Тэрээр дахин хvчээ сэлбэх зорилгоор Хєх нуур луу явах замдаа 1634 онд євчнєєр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сvр хvч, нэр нєлєє ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Ємнєд Монголын 49 ноёдын чуулганаар тvvний эзэн эрхийг нь хvлээн зєвшєєрчээ.

Тухайн vед Баруун Монголын Торгууд болон Дєрвєдийн зарим хэсэг баруун тийш нvvдэллэн Ижил мєрєнд очиж суурьшсан нь єнєєгийн Халимагийн євєг дээдэс юм. Мєн Гvvш хан хэмээн алдаршсан Хошуудын Тєрбайх ноён 1636 онд Хєх нуурыг эзэлсэн тєдийгvй 1642 онд Тєвдийн хаан єргємжлєгдсєн байдаг. Тvvний удам 1717 онд Зvvнгарын хаант улс Хєх нуур Тєвдийг эзлэх хvртэл тус бvс нутгийг захирч байлаа. Ийнхvv Гvvш ханы vед Хошуудууд Хєх нуурт шилжин суурьсан бєгєєд хожим Хєх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд 1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ. Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын vлдсэн хэсгийг нэгтгэн Зvvнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бєгєєд энэ vеийг тvvхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн байдаг. Ємнєд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн тvрэмгийлэл бодитой нvvрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зvvнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гvvш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрvvлэх замаар Монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, єєр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах болжээ.

Тvvний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган бєгєєд тус чуулганаас Дєчин дєрвєн хоёрын их цааз хэмээх эрх зvйн баримт бичгийн баталсан явдал юм. Мєн 1639 онд Тvшээт хан Гомбодоржийн таван настай хvv Занабазарыг Халх Монголын шашны тэргvvнээр єргємжилсєн байдаг. Гэтэл дээрх нєлєє бvхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал тєгсєж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Тvшээт хан Гомбодорж, Гvvш хан Тєрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид эцэг євгєдийн бодлогыг vргэлжлvvлж чадаагvй явдал Монголын цаашдын тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Тvшээт хан Чахундорж болон Зvvнгарын Галдан бошигт хаан хоёр учир зvйгээ ололцоогvйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Тvvний vр дагавар нь Халхын ноёд албат ардаа аван ємнєд Монголын нутагт зугатан очиж, манжийн хаанаас тусламж хvсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу єгсєн бєгєєд Халхын ноёдын 1689 оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ vед мєн буриадууд Оросын эзэн эрхийг хvлээн зєвшєєрч татвар тєлєх болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дvгээр сарын 15-нд Оросын цагаан хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000, тал 126)

Тэд ємнє нь Халхын ноёдод татвар тєлдєгєєр шалтаглан Орост татвар тєлєхєєс зайлсхийж ирсэн боловч ємгєєлєл авах Халх нь Ойрадуудад ялагдсан vе таарсан нь Оросын эзэн эрхийг хvлээн зєвшєєрєхєд хvргэсэн бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бvрэлдэхvvнд авах их ёслол болжээ. Ийнхvv Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт єгсєн байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хvссэн боловч 1689 онд Нэрчvvд Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бvтэлгvй болсон юм. Мєн тухайн vед тvvний ах Сэнгийн хvv Цэвээнравдан Зvvнгарын хаан хэмээн єргємжлєгдсєн тул нутаг буцах боломжгvй болсон бололтой. Ингээд ямар ч дэмжлэггvй болсон Галдан 1697 онд хор хvртэж таалал тєгсжээ. Монголын тусгаар тогтнолын сvvлийн голомт Зvvнгарын хаант улс Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын vед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл єрнєсєн явдал тусгаар тогтнолоо алдахад хvргэжээ.

Тодорхой єгvvлбэл манжийн хаан Зvvнгарт хаан ширээний тєлєє тэмцэл єрнєсєн энэ vеийг ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад тєдийгvй Ємнєд Монгол, Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зvvнгарын хаант улсыг эзлэн авсан байна. Vvний ємнє буюу 1723 онд Хєх нуур болон Тєвдийг эзлэн аваад байлаа. Ийнхvv манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хvртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс тєрийн бодлогын дvнд Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хvлээн зєвшєєрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм зэрэг хvртэж, жил бvр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пvнлvv авах болсон байна. Тvvгээр ч зогсохгvй зарим нэр нєлєє бvхий ноёд эсхvл манжийн тєрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гvнжтэй ураг барилдаж, худ ургийн холбоотон болж байв. Мєн тэд єєр єєрсдийн эзэмшил хошуу нутгаа захирах эрхээ хадгалан vлдсэн юм. Харин тэд жил бvр манжийн хаанд бэлэг єргєж, хааны амар мэндийг эрэх vvрэгтэй байв. Энэ бол хаанд vнэнч байгаагаа харуулж буй хэрэг юм. Мєн албат ардаасаа татвар хураан авч улсын санд тушаах, шаардлагатай vед цэрэг эрс гарган нийлvvлэх, эзэнт гvрний хойд хилийг манах vvрэг хvлээжээ. Єєрєєр хэлбэл Монголын ноёд манжийн хааны вассал буюу тvшмэг болсон юм. Харин гадаад харилцааны хувьд бие даасан эрхгvй байв.

Ийнхvv манжийн хаан язгууртан ноёдоор нь дамжуулан Монголыг захирах болсон бєгєєд харин vvнийгээ баталгаатай болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бvхий ноёдын тоог улам олшруулах бодлого явуулсан байдаг. Тvvний vр дvнд 1691 онд Халхад хошуу захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа. Мєн дайнч монголчуудыг номхон хvлцэнгvй байлгах vvднээс шарын шашныг хєхvvлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг материаллаг хэрэгцээг нь байнга хангах сvлжээг бий болгожээ. Ийнхvv Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд дэлхийн улс тєрийн байдал эрс єєрчлєгдсєн байлаа. Газарзvйн их нээлт, европын орнуудын хєрнгєтнийн хувьсгалын vр дvнд шинэ их гvрнvvд тєрєн гарч, колоничлолын эрин vеийг нэгэнт эхлvvлээд байв.

Тэд ХХ зууны эхэн гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хvчээр тулган байгуулах болсноор хэрэг дээрээ тус улсыг єєр єєрсдийн нєлєєний хvрээнд хуваан авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргvvцсэн бослого хєдєлгєєн vvсэхэд хvргэсэн тєдийгvй хятадын vндэсний сэхээтэн, хєрєнгєтнvvд харийн манж угсаатныг хєєн гаргах, хаант ёсыг халж БН улс байгуулахыг уриалан дуудах болжээ. Мєн Монгол, Хятадыг эзлэн тvрэмгийлсэн урьдын хvчирхэг манж угсаатан нэгэнт vгvй болж, тєрийн бодлого бvрэн хятадчилагдсан байлаа. Vvний жишээ нь “Шинэ засгийн бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм.

Монголын хувьд энэхvv бодлого нь тvvний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал тvvнийгээ хэрэгжvvлэхээр хятадууд монгол нутагт суурьших, Монгол Хятад хvмvvс ураг барилдах, Монгол хvн Хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хvчингvй болгож, Хятад иргэдийг олноор нь Монгол нутагт нvvлгэн шилжvvлж тариалан эрхлvvлэх, ашигт малтмал бvхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхvv Монгол vндэстний язгуур эрх ашиг хєндєгдсєн явдал Монголд эрх чєлєєний хєдєлгєєн газар сайгvй єрнєхєд хvргэжээ. Харин тvvнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон тєр улсаа сэргээн байгуулах vйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн хаанчлалын сvvлийн жилvvдэд тэдний цалин пvнлvvг тавих явдал тасалдах болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын шашныг дэмжих бодлого єєрчлєгдсєн зэргээс vvдэлтэй байв. Мєн Монголын ард олон тєдийгvй язгууртан ноёд хятадын пvvсэнд тєлж дийлэхгvй єрєнд унасан явдал нєлєєлсєн бизээ.

1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хvрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ vеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын тєлєєлєгчдєєр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвєрмонголын Хайсан нар явсан бєгєєд тэд Халхын хаадын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон тємєр зам тавих, шуудан харилцаа єргєтгєх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. (Монгол улсын тvvх, V боть, Улаанбаатар 2003, тал 54) Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгvйгээр манж монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны 10 сард Хятадын ємнєд мужид хєрєнгєтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Тиймээс ч Халхын ноёд “Халхын Хvрээний газрын хэргийг тvр эрхлэн шийтгэх газар” хэмээх тvр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Тvvний vндсэн vvрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв.

Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хєх нуур, барга, алашаа зэрэг бvх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан єргємжлєн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хєєн гаргах тушаал хvргvvлжээ. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, тєрийг хослон барьсан наран гэрэлт, тvмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд єргємжлєх их ёслолыг Их Хvрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ єдрийг 1941 он хvртэл жил бvр дурсан тэмдэглэдэг байв. (Л. Жамсран, Олноо єргєгдсєн Монгол улс, Тусгаар тогтнол сонин, 1990.12.29 №102) Богд хаан анхны зарлигаараа єрнєдийн жишгээр таван яам бvхий Засгийн газар байгуулжээ. Монголын тєр сэргэн байгуулагдмагц нийт Монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хєдєлгєєн єрнєсєн билээ. Их Хvрээ дэхь манжийн амбан сайдыг 1911 оны 12 сарын 4-нд, Улиастай дахь манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хєєн гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг тvлхэн унагаасан юм.

Хєлєнбуйрын Баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж тvшмэдийг хєєн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргvvцсэн тул цэргийн хvчээр 1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мєн Дарьганга 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хvлээн зєвшєєрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Ємнєд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг хvлээн зєвшєєрч, Монгол улсад нэгдэн нийлэх хvсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин Хєх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгvй шахам болсон байлаа. Жишээ нь, энэ тухай Алашаагийн засаг ноён Нийслэл Хvрээнд “Манай Алашаа нутаг уулсын дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бvхий адгийн хязгаар учир бослого гарган тэмцэх хэцvv, хvчин мєхєсдєн хий дэмий алмайран гайхсаар єдрийг єнгєрvvлэн байна” (Ш. Сандаг, Монголын улс тєрийн гадаад харилцаа, Улаанбаатар 1971, тал 306) хэмээн мэдэгдэж байжээ.

Гэвч Монгол улсын тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хєрш хоёр улсаараа хvлээн зєвшєєрєгдсєн тохиолдолд л бvрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн vеийн олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хvрээлэн буй улсууд хvлээн зєвшєєрсєн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан хэлэлцээрээс эхтэй билээ. Европын тvvхэнд гучин жилийн дайн гэж тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон ванлигуудын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрсєн байдаг. Тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бvс нутгийг сонирхогч их гvрнvvдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм. Єєрєєр хэлбэл алс дорнод дахь их гvрнvvдийн сонирхол хийгээд Монголын талаарх хєрш хоёр орны байр суурь Монголын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрсєнгvй.

Хаант Орос Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол Манжуур дахь эрх ашгийн хvрээгээ нэгэнт тодорхойлчихоод байв. Тухайлбал Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хvлээн зєвшєєрч, тэрхvv сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг vvрэг болгоно” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал 157) гэжээ. Энэхvv гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бєгєєд vvнээс хойш олон улсын эрх зvйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нvvдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо ємнєд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хєх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Харин дээрх гэрээнд Монголын аль хэсгийг хамруулан vзсэн нь тодорхой бус vлдсэн юм.

Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бvс нутаг байсны зэрэгцээ тvvний алс дорнод дахь хилийн аюулгvй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг єєрийн нєлєєний бvс гэдгийг Япон тєдийгvй Англи, Францаар хvлээн зєвшєєрvvлээд байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих бодол байсангvй. Энэ нь дараах хоёр шалтгаанаас vvдэлтэй байв.

1. Монголын тухайн vеийн хvчин чадлыг дvгнэн vзээд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих нь єєртєє хэтэрхий єндєр хариуцлага хvлээх болно хэмээн болгоомжилжээ. Тухайлбал ГЯЯ-ны сайд Д. Сазанов тєрийн Думын хуралдаан дээр “Халх бол бие даасан улс болох тvvхийн хувьд бэлтгэгдээгvй юм. Учир нь цэрэг, санхvv, тєрийн зvтгэлтэн байхгvй” гэж хэлж байжээ.

2. Монголын асуудлаас болж бусад гvрнvvдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хєршийн харилцаагаа бусниулах сонирхолгvй байв. Vнэхээр ч зэрэг шахам манжийн ноёрхлоос гарсан Хятадын БН улс Монголыг єєрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, тvvний тусгаар тогтнолыг сонсохыг ч хvсэхгvй байсан юм. Жишээ нь, БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны vндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Тєвд, Хєх нуураас бvрдэнэ” (Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, S. 123) гэж заасан байдаг.

Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгvй байж чадаагvй юм. 1912 оны 10 сард Хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхvv гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зvгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгvй байхад нь туслах vvрэг хvлээжээ. Орос болон Хятад Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10 сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргасан. Тvvнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хvлээн зєвшєєрсєн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хvлээн зєвшєєрчээ. Мєн энэ vеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон байна.

Ингээд 1914-15 оны Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг эвдэж, зєвхєн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хvлээлгэсэн тєдийгvй газар нутгийн хувьд Халх дєрвєн аймаг, Ховдын хязгаараас бvрдэнэ гэж заажээ. Гэвч Гадаад Монгол нь єєрийн эзэн хаантай, vндэсний засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, vндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, vйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хєрш нь хvлээн зєвшєєрсєн юм. Энэ л статус 1946 он хvртэл vйлчилж байсан билээ. Мєн энэхvv Хиагтын гэрээнд Барга болон Ємнєд Монголыг автономит Гадаад Монгол улсын гадна vлдээснээр тэднийг Хятадын харьяанд орох эрх зvйн vндсийг тавьсан юм.

Хятадын генерал Сю Шv-жан Монголын автономит засгийг 1919 оны 11 сарын 22-нд устгасныг зарласан Хятадын ерєнхийлєгчийн зарлигийг уншиж сонсгосноор автономит Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Энэ бол Орост хувьсгал гарч, хvчний харьцаа алдагдсан vеийг ашиглан Хятадууд санасандаа хvрсэн хэрэг байв. Харин 1921 оны 2 сард Барон Унгерн Штернберг Нийслэл Хvрээг Хятадын цэргээс чєлєєлж Богдыг дахин хаан ширээнд залж, Засгийн газрыг байгуулсан нь автономит Монгол улсыг сэргээн байгуулсан хэрэг байлаа. Тиймээс ч тvvнд Богд хааны зарлигаар улсыг мандуулагч их баатар жанжин цолоор шагнасан байдаг. (О. Батсайхан, Монгол vндэстэн бvрэн эрхт улс болох замд, Улаанбаатар 2005, тал 131)

1919 онд Монголын тусгаар тогтнолыг устгасан vеэс Монголын нийгмийн янз бvрийн анги бvлгvvд тусгаар тогтнолоо сэргээн байгуулах арга замыг хайх болсон байна. Тvvний дvнд ардын, тvшмэдийн, ноёдын гэх бvлгэмvvд vvсчээ. Тэд автономит засгийг сэргээх нэгэн ижил зорилготой байв. Энд нэгэн зvйлийг тодотгоход тухай vеийн Монголын тєрийн зvтгэлтнvvд автономит хэмээх харь vгийг єєртєє эзэрхэх буюу тусгаар тогтнол хэмээн ойлгож, тайлбарлаж байжээ. Энэ бол тусгаар тогтнолын асуудлаар монголчууд буулт хийхгvй байсан тул Оросуудын хэрэглэсэн заль юм.

1920 оны 6 сарын 25-нд ардын болон тvшмэдийн бvлгэм нэгдэж МАН байгуулжээ. Улмаар тэд ЗОУ-аас тусламж гуйхаар тєлєєлєгчдєє илгээсэн нь анхны долоо гэгдэх болсон байдаг. ЗОУ тусламж гуйхаар очсон монголчуудад туслахаа амласан тєдийгvй тvvнийгээ хэрэгжvvлснийг бид мэдэх билээ. Энэ нь дараах хоёр шалтгаантай байв:
1. Цагаантны хэсэг бvлэг ангиуд Монголд Барон Унгернийг тойрон нэгдэхээр тэмvvлэх болсон нь улаан армийг Монголд оруулж цагаантны хvчийг устгах шаардлагатай тулгарсан.

2. Монголын нєхцєл байдал нь Оросын хувьсгалчдыг дэлхийн хувьсгалын онолынхоо vvднээс Монголд хувьсгал хийх цаг vе болсон хэмээн vзэхэд хvргэжээ.

Оросын энэхvv бодлого монголчуудын эх орноо харийн тvрэмгийлэгчдээс чєлєєлєх, тусгаар тогтнолоо сэргээн байгуулах зорилготой мэдээж нийцэж байлаа. Тэдний хувьд эх орны тусгаар тогтнол нийгмийн байгууллын хэлбэрээс илvv чухал байлаа. Ингээд Монгол болон Оросын цэрэг Нийслэл Хvрээнд ирж, улмаар эвслийн засгийн газар байгуулж, Богд хааныг хаан ширээнд єргємжилсєн юм. Vvнийг ардын хувьсгал, vндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэрлэдэг. Харин 1924 оны 5 сард Богд хаан таалал тєгссєн тул ардын засгийн газраас БН улс байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны 11 сарын 26-нд улсын анхдугаар их хурлаас анхны vндсэн хуулийг батлан гаргаж, БНМАУ-ыг тунхагласан билээ.

Ийнхvv 1919 онд автономит засгийг устгаснаас хойш 1921 оны 2 сарын 21-нд автономит Монгол улс, 1921 оны 7 сарын 11-нд ардын эрхт, хэмжээт цаазат хаант Монгол улс, 1924 оны 11 сарын 26-нд БНМАУ-ыг 1915 оны Хиагтын гэрээнд заасан Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хvрээнд тус тус тунхаглан зарласан юм. Гэвч Монголын тусгаар тогтнолыг олон улсын эрх зvйн vvднээс нэг ч улс хvлээн зєвшєєрєєгvй байв. Орос улсын хувьд 1912 оны 10 сарын Орос-Монголын найрамдлын гэрээнд Монголын автономит засгийг хvлээн зєвшєєрсєн бол 1921 оны 11 сарын 5-ны ЗОУ-Монголын найрамдлын гэрээнд ардын засгийн газрыг Монголын хууль ёсны засгийн газар л хэмээн хvлээн зєвшєєрсєн юм. Энэ бол тусгаар тогтнолыг нь бvрэн зєвшєєрєхєєс єєр асуудал билээ. Тvvгээр ч зогсохгvй 1913 оны Орос Хятадын тунхаг, 1924 оны ЗОУ БНХУ-ын хоорондын харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зєвшєєрсєн байдаг.

Гэвч Орос улс хууль эрх зvйн хувьд Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зєвшєєрєх боловч, тэндээс Хятадын нєлєєг аажмаар шахаж, єєрийн нєлєєний бvс болгох бодлогыг мєн тууштай явуулсан юм. Жишээлбэл, Гадаад хэргийн ардын комисар Г. Чичерин Монгол дахь ЗХУ-ын бvрэн эрхт тєлєєлєгч Никифоровт “БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс тєр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зєвлєлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал. 328) гэсэн заавар єгч байжээ.

Харин дэлхийн II дайнд ЗХУ болон тvvний холбоотон ялсан явдал Гадаад Монголыг Хятадаас бvрмєсєн салгаж, тусгаар тогтнолыг нь хvлээн зєвшєєрєх боломж олгосон билээ. Ингээд 1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны хугацаанд vргэлжилсэн ЗХУ БНХУ-ын хэлэлцээрийн vед Монголын тусгаар тогтнолыг зєвшєєрєх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Vvний ємнєхєн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гvрний засгийн газрын тэргvvнvvдийн уулзалтаар Гадаад Монголын статус кво-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байсан юм.

Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зєвшєєрєхєєс эрс татгалзаж байсан боловч тухайн vеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нєхцєл байдлаас шалтгаалан зєвшєєрєхєд хvрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард тvмэн тусгаар тогтнох хvсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бvхий 487,4 хvн 100 хувь тусгаар тогтнолынхоо тєлєє санал єгсєн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зєвшєєрлєє.

Мєн 1946 оны 2 сарын 27-нд БНМАУ-ЗХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар ЗХУ-аас БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зєвшєєрсєн юм. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаар манжийн эзэнт улсын бvрэлдэхvvнээс албан ёсоор гарч, олон улсын хуулийн этгээдийн хувьд de fakto оршин тогтнох болжээ. Тухайлбал 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ, 1921 оны Монгол-ЗОУ-ын найрамдлын гэрээ, 1936 оны БНМАУ-ЗХУ-ын харилцан туслалцах протокол зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт хуулийн этгээдийн хувьд оролцож иржээ. Мєн Монголын хууль ёсны Засгийн газар 1911, 1921 онд дэлхийн улс орнуудад нот бичиг илгээж тусгаар тогтносон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байв.

Тvvнчлэн Монголын Засгийн газар байгуулагдсан vеэсээ дэлхийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох, улмаар тусгаар тогтнолоо хvлээн зєвшєєрvvлэх гадаад бодлогыг тууштай явуулж иржээ. Тухайлбал 1914 онд Герман, АНУ, Англи, Францын засгийн газарт худалдааны харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж байсан бол 1920-иод онд Герман улстай худалдаа, эдийн засаг, боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байлаа. 1911 оноос 1930 он хvртэл Монголд Англи, Америк, Герман, Япон, Хятад, Орос, Турк зэрэг Олон Улсын худадаачид Монголын засгийн газрын зєвшєєрлєєр vйл ажиллагаа эрхэлж байв. Ийнхvv 1911 оноос de fakto оршин тогтнох болсон Монгол улс Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус кво-г хvлээн зєвшєєрч, 1946 онд хоёр хєрш нь тvvний тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрснєєр 1946 оноос de jure оршин тогтнох болжээ.

No comments:

Post a Comment