Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал5
Айцзун хаан найрамдах хэлэлцээр хийх гэсэн боловч монголчууд хүлээж аваагүй байна. Учир нь Бяньцзинд очсон монголын 30 элчийг алсан байна. Улмаар 1233 оны зун Цайчжоу бэхлэлтэнд зугтан очиж тэрхүү сайтар бэхлэгдсэн хотыг 100 000 цэргээр хамгаалав. Сүбээдэй жанжин цэргээ авч Айцзун хааныг нэхэн хөөж Цайчжоу хотод очоод Тачар жанжин цэргийн хамт уул хотыг бүслэн байлдав. Цайчжоу хотыг хамгаалах цэрэг, хотын ард иргэдийн хамт хэдэн сар монголын цэрэгтэй баатарлаг тулалджээ. Хотыг бүслэн байлдахад Ши Тяньцзэгийн удирдсан хятад цэрэг оролцжээ. Мөн Хуны удирдсан Өмнөд Сүн улсын 200 000 цэрэг бас ирж хотыг бүслэн байлджээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment