“Хүү минь, сонс! Мэргэн ухаантай байж, сэтгэлээ зөв замаар явуул!” Сургаалт үгс 23:19
Сургуулиа саяхан төгссөн нэг хүүхэд ирээдүйдээ юу хийх хэрэгтэйгээ эргэцүүлэн бодож энэ бодлоо Америкийн ерөнхийлөгч Калвин Күүлижэд илэрхийлэхэд тэрээр ийн хэлжээ: “Чи одоо өөрийнхөө амьдралыг эхлэх гэж байна. Хүн ямар ч аялалд гарахаасаа өмнө хүн замаа болон аль зүг рүү явах, аль замаар зорьсон газартаа хүрэхээ төлөвлөдөг. Чамд эхлээд төлөвлөгөө хэрэгтэй, тэгээд чи түүнийгээ дага!”
Дэлхийн хоёрдугаар дайны үед Английн нэгэн жанжин Фоч бүх жанжиний өмнө зогсоод “Ялалтыг тулалдааны өмнөх өдөрт л байгуулдаг!” хэмээн хэлсэн байдаг.
Амьдралын амжилт нь төлөвлөлтөөс шалтгаална. Бид ирээдүйнхээ замыг урьдаас төлөвлөх хэрэгтэй!
“Далайчид өөрсдөө далайд замаа гаргадаг боловч газрын зургаа өөрсдөө зохиодоггүй. Тэд өрөөнийхөө таазанд өөрсдийнхөө зохиосон одот тэнгэрийг зураад дагаж болохгүйн адил жинхэнэ тэнгэрийн одод бөгөөд харагдахгүй соронзон талбай руу заах луужинг хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол далайн зам замбараагүй учир олон хүн осолдоно.”
Професор хонхны баяр дээр нэгэн оюутантай ярихдаа: “Чи одоо амьдралын аюултай далайгаар завиар аялана” гэхэд оюутан: “Тийм ээ, би мэднэ. Харин надад жолоодох сайн луужин бий, та хар даа!” хэмээн халааснаасаа Библи гарган түүнд харуулжээ.
Энэ аялалыг Ертөнцийн Эзэнтэй хамт эхлэх хэрэгтэй бөгөөд эхлэхийн тулд Түүнээс гэмийнхээ уучлалтыг аваад Түүнд амьдралаа бүрмөсөн зориулсаны амар тайван хэрэгтэй!
Өнөөдөр би нэг л зүйл чухалчлан гуйя Ивээлт Эзэнтэн минь
Өнгөрөх он ард хоцорч шинэ жил амлалт ёсоор тань ирлээ
Хайр энэрлээр гийсэн залуу насны минь мөрөөдөл дүүрэн шинэ жил минийх
Урагш тэмүүлэхдээ нэг л зүйлийг би чухалчлан гуйя
Удаан ч биш хурдан ч биш яг хажууд тань алхмаар байна
Зөвхөн ганц зүйл би зүрхлэн гуйя, өөр юм хэрэггүй
Урд чинь түрүүлж биш ард чинь хоцорч ч биш хамт явъя
Бүх амьдралыг минь аваад намайг дагуулан хөтлөөч!
Өө Эзэнтэн минь миний цорын ганц гуйлт бол энэ.

No comments:
Post a Comment