Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны өдөр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний өмнө хэлсэн vг.
Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн өмнө, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чөлөөний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агуу Америкийн бэлэг тэмдэг төдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дөлөнд төөнөгдөн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чөлөөг мэдэрч чадахгvй байгаа бодит бөгөөд эмгэнэлт баримттай нvvр тулан учирах ёстой байж.
Зуун жил өнгөрсөн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс өнгөөр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч Негр боолчууд баян тансаг материаллаг хөлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч Негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж төрөлх эх нутагтаа цөллөгдөн амьдарч байна.
Иймээс бид өнөөдөр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа өнөөдөр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар өөрөөр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу.
Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чөлөөтэй байх, мөн аз жаргалтай байх нөхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ өнөөдөр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь өөрийн орны иргэнийг арьсны өнгөөр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л өгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нөхөх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна.
Иймээс бид өнөөдөр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чөлөө, шударга vнэнд хvрэх замыг зааж өгөх болно. Бид өнөөдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мөсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас өндийж, арьсны өнгөөр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хөндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж өгөх цаг нь ирсэн. Одоо арьсны өнгөөр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хөдөлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн.
Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мөчийн хурцадмал байдлыг авчрах, Негр боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мөхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бөгчим халуун зуныг эрх чөлөө, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрүүдийн тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол төгсгөл биш харин эхлэл. Негро боолчууд өөрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно.
Шударга vнэний гэрэлт өдөр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чөлөөгөө олох энэхvv тэмцлийг хийхдээ өөрсдийгөө бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид өс хонзонгийн аяганаас хvртэж эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгvй.
Бид хэзээд өөрсдийн эрх чөлөөний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид өөрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин өөрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт өндөрлөгт хvрэх ёстой.
Негрүүдийн нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хөдөлгөөн нь биднийг өнөөдөр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чөлөө нь бидний эрх чөлөөтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм.
Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зөвхөн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негр боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чөлөөлөгдөх хvртэл бид амрах ёсгvй. Миссисипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чөлөө хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй.
Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бөгчим өрөөний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мөрдлөгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чөлөөг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чөлөөгөөр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл.
Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж өөрчилж болохыг мэдээд өөрийн жижиг борчуудын дvvрэг, өөрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хөндий ертөнцдөө бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мөчид өнөөдөр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мөрөөдлөө хэлье. Энэ мөрөөдөл маань Америк мөрөөдөл дээр гvн бат суурилсан юм.
Нэг л өдөр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн өнөөдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мөрөөддөг. Жоржиягийн халцгай толгод дээр өвс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хөвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мөрөөддөг. Нэг л өдөр шудрага бус ёс, дарамт мөлчлөгөнд хувхайран цөлжсөн Миссипи мужид эрх чөлөө, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мөрөөддөг. Нэг л өдөр миний хvvхдvvд хvнийг арьсны өнгөөр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мөн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хvртэл бий.
Нэг л өдөр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хөвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хvртэл бий. Нэг л өдөр хөндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мөрөөддөг. Энэ бол бидний мөрөөдөл. Би Өмнөд нутагтаа шударга ёсыг өвөртлөн буцах болно. Бид шударга ёсыг өвөртөлснөөр цөхрөлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг өвөртөлснөөр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг өвөртөлснөөр нэг л өдөр бид эрх чөлөөтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мөн эрх чөлөөний төлөө гараа гараасаа барин хамтдаа зогсох болно.
Бурханы бvх хvvхдvvд “бидний өвөг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чөлөөг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чөлөөний нутаг, эрх чөлөөг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ өнгийг дуулах тэр өдөр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мөн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой.
- Шинэ Хэмпшерийн толгойдын оройноос эрх чөлөөний дуу эгшиглvvлэе, Нью-Йоркийн сvрлэг уулсаас эрх чөлөөний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний өндөрлөгөөс эрх чөлөөний дуу эгшиглvvлье,
- Колорадогийн цаст хясаанаас эрх чөлөөний дууг эгшиглvvлье,
- Калифорнийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглvvлье, Жоржиягийн өндөр уулнаас эрх чөлөөний дууг эгшиглvvлье,
- Теннисигийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглvvлье, Миссисипигийн толгод бvрээс эрх чөлөөний дууг эгшиглvvлье.
- Өндөрлөг газар бvрээс эрх чөлөөний дууг эгшиглvvлцэгье.
Биднийг эрх чөлөөний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чөлөөний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хөгшин Негрчуудын мөрөөдөл болсон “Эцсийн эцэст бид эрх чөлөөтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мөчид бид эрх чөлөөтэй боллоо” хэмээн хашгирах тэр өдөр бидэнд улам хурдан ирэх болно.
No comments:
Post a Comment