Wednesday, December 16, 2009

Эрэгцүүлэхүй


Ассиси хотын гэгээнтэн Фрэнсисийн амьдралыг өгүүлсэн номд ийн бичжээ. Нэгэн удаа Фрэнсис нэг залуу сүсэгтэнг хот руу хамт явж сургаал заахыг урьжээ. Уригдаж хүндлэгдсэн залуу сүсэгтэн ч уухайн тас зөвшөөрчээ. Тэд бүхэл өдөржингөө гудамж, явган зам, бүр хотын захаар хүртэл явган алхжээ. Тийн явахдаа тэд олон зуун хүнтэй тааралдав. Оройхон хирд тэр хоёр гэр лүүгээ зүглэв. Фрэнсис хурсан олонд үг хэлэх, эсвэл сайн мэдээний талаар ганц ч удаа хэнд ч, юу ч  дуугарсангүй.

Ихэд урам нь хугарч гонсойсон залуу нөхөр нь: “Би тантай хамт хотоор явж сургаал заана гэж бодсон шүү дээ” гэв.
Хариуд нь Фрэнсис: “Хүү минь, бид сургаал заасан шүү дээ. Бид алхаж явахдаа сургаал заалаа. Олон хүн биднийг харж, биеэ яаж авч явааг маань гярхай ажиглалаа шүү дээ. Ер нь, бид хаана ч явахдаа биеэрээ сургаал заахгүй бол ямар ч ашиггүй шүү дээ!”

No comments:

Post a Comment