Wednesday, December 16, 2009

Гидеон- Библийн баатрууд




Бид бидний амьдрал дахь Бурханы хүсэл юу вэ гэдгийг хамгийн их мэдэхийг хүсдэг. Гэвч бид түүнийг хэрхэн баттай олж мэдэхээ мэддэггүй.
Нэг энгийн буруу ойлголт бол энэ нь Бурханы удирдлага гэсэн тэр бодол бидэнд ирэх үед бид одоо юу хийх вэ? Гэсэн бодолтой байдаг. Гэвч хэрэв бид үргэлж Бурханы даалгаварын эргэн тойрныг харах юм бол бид яг одоо ажиллаж эхлэх ёстой болсон байдаг. Бурхан олон хүмүүсийг хэрхэн удирдан дагуулж байсныг Библиэс харж болно. Удирдлагтаа дуулгавартай хандсан хамгийн сайн жишээг Гидеоны амьдралаас харж болно. 
Гидеоны хэмжээ хязгаартай алсын хараатай байсан. Гэвч тэр үүнийг хийж чадсан. Түүний үүрэг бол гэр бүлийнхээ төлөө хоол хүнс олж авах байсан бөгөөд хэдий тийм ч өстөн дайсан болох булаан эзлэгчдээс болоод хоол хүнсний зүйл хийх, ургуулж үржүүлэх, бэлтгэх нь бараг боломжгүй болсон байсан. Гидеон овсгоотой нэгэн байсан. Тэрээр улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. Энэ нь будааны хог хаягдлаас зайтай амьсгалах агаар байхгүй газар юм. Гэвч энэ нь Мидианчуудаас нуугдах ганц газар байсан . Гидеон тэнд улаан буудайгаа цайруулж байхад Бурхан элчээ илгээн түүнийг дуудсан. gideon_fleece
Бурхан түүнд юу хийхийг нь хэлж өгсөн нь Гидеонд гайхшралыг төрүүлж байсан. Тэр бүрэн бэлтгэлтэй биш байсан бөгөөд үүрэг даалгаварыг биелүүлэхээр шууд явахыг хүсээгүй. Гидеон бүх зүйлд итгэхээс өмнө гурван зүйлд итгэлгүй байсан.
1.    Түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах амлалт
2.    Түүнийг дуудсан гэдэгт эргэлзэх эргэлзээ
3.    Түүний хийж байгаа ажил дуудлагатай нь зохицолгоогүй мэт санагдах мэдрэмж зэрэг юм.
Гэсэн хэдий ч Гидеон итгэсэн даруйдаа дуулгавартайгаар, урам зоригтой, авхаалж самбаатай, хурдан түргэн бүгдийг хийсэн. Гидеон сул тал болон дутагдалтай зүйлтэй байсан хэдий ч Бурханы зарц хэвээр байсан. Хэрэв Гидеоны сул талыг харах юм бол өөрөө өөрийгөө хялбараар харж чадах болно. Чи өөрөө өөрийгөө хараад дуулгавартайгаар хэрэглэгдэж чадахуу? Гидеон дуулгавартай байхад Бурхан түүний гарт үүрэг даалгавар өгсөн гэдгийг санаж яв. Дараа нь бүх анхаарал, итгэлээ Бурханд тавихад Тэр маргааш болохоос өмнө чамайг бэлтгэнэ.
Сайн тал ба Үйлс
•    Израйлын тав дахь шүүгч. Цэргийн чадварлаг стратегич
•    Еврей 11-ийн итгэлийн багананд багтсан
•    Мидианы армыг ялсан
•    Израйлын хаан болхоос татгалзсан
•    Хэдийгээр болхи, ухаалаг бус боловч түүний итгэл үнэмшлээр бүгдийг хийсэн
Сул тал ба Алдаа
•    Түүний айдас сэрэмжлэл болон хязгаарлалт нь Бурханы ажилд саад болж байсан
•    Мидианы алтнуудыг цуглуулан ефод бүтээсэн нь муу ёрын сүнсэнд мөргөх нэгэн бай болсон
•    Энэ үндэстэнд Бурханы арга замыг мэдүүлэх нь бүтэлгүй болж, түүнийг нас барснаас хойш тэд буцаад хуурамч шүтээнд мөргөх болсон
Түүний амьдралаас авах сургамж:
•    Бидний одоогийн дуулгавартай байдал дундаас Бурхан дууддаг. Бид итгэмжтэй байх юм бол Бурхан үүрэг даалгавар өгдөг.
•    Бурхан бидний авъяас чадварыг ашиглахдаа тэр аль хэдийнэ биднийг босгон байгуулсан байдаг.
•    Бурхан биднийг ашиглахдаа албаар бидний хязгаарлагдмал байдал, сул талыг ашигладаг
Статистик:
•    Байршил: Офрад, Иезреелийн тал
•    Мэргэжил: Тариачин, байлдагч, шүүгч
•    Садан төрөл: Эцэг Иоаш, хүү Абимелех
•    Нэг үеийнхэн: Зеба, Залмунна
Эх сурвалж:  Өөрчлөлт сонин

No comments:

Post a Comment