Wednesday, December 16, 2009

Залбирал бол харилцан тэврэх тэврэлт




Шөнө дунд уншиж байсан номоо хааж, эхнэр хүүхдийнхээ унтлагын өрөө рүү орлоо. Би охиныхоо хажуугаар орон охиноо үнэрлэн үнсэж, хацрыг нь иллээ. Унтаж байсан охин маань сэрж аавыгаа хүзүүдэн авав.

Би охиндоо нэг гараараа дэр хийн өгч, нөгөө гараараа тэвэрлээ. Бяцхан хуруунууд болон гaр, хонгыг нь өхөөрдөн илэв. Хүүхдээ энхрийлэх тэрхэн сэтгэлийг ямар үгээр илэрхийлэх билээ. Юугаар ч үнэлхийн аргагүй юм. Хүний эцэг болох заяа, энэхүү ерөөл үгээр хэлэхийн аргагүй аз жаргал, хайр. . .  г.м.
Жаахан охин маань гурван настай байхдаа надаас ингэж асууж билээ.
-    Аав, та яагаад намайг дандаа илдэг юм бэ?
-    Ннн, чамд хайртай байхгүй юу. Бас аав нь чамайг илж байхдаа аз жаргалтай байдаг юм.
-    Харин чамд ямар байдаг вэ?
-    Надаа ч гэсэн гоё байдаг, ааваа.
Хүүхдээ тэвэрч байгаа ямар ч эцэг хүн үүнийг мэднэ. Хүүхдүүд аавдаа өөрийгөө
бүрэн даатган итгэж найддаг нь эдүгээ аавыгаа төгс хүн гэж боддогтой холбоотой. Аавыгаа хэр их гэм нүгэлтэй нэгэн гэдгийг мэдэхгүй чигээрээ зөвхөн аавдаа тэврүүлж л байвал энэ ертөнцөд асуудал байхгүй гэж итгэдэг.
Аав нь мөнгөний талаар санаа зовбол тэд:
-    Ааваа, битгий санаа зов. Би хадгалсан мөнгөө бүгдийг нь танд өгье гэдэг. Харин аав нь хариуд нь
-    Тэгээрэй, чиний өгсөн мөнгөөр аав нь юуг ч хийж чадна, гэнэ.
Хүүхдүүд аавдаа ингэж итгэж байхад биднийг бүтээсэн Эцэгтээ бид хэр зэрэг итгэж
найдах ёстой вэ? Бидэн шиг сул дорой хүмүүс итгэл найдварын хүн болдог юм бол харин төгс төгөлдөр Ертөнцийн Эзэн Эцэг маань бидэнд хэр их тайвшрал болдог билээ.
Би охиноо тэвэрхэд аавыгаа бүх биер нь тэвэрч хүрэхгүй тэрхүү бяцхан тэвэр аавыгаа хичнээн их аз жаргалтай болгож байгаа билээ. Аав хүн охиноо тэврэх үедээ аз жаргалтай байдаг бол охиндоо тэврүүлэх үедээ бүр ч илүү аз жаргалтай байдаг. Үүнээс илүү аз жаргал гэж үгүй учираас би Их Эзэнд талархлын залбирал үргэлж өргөдөг.
Залбирах гэдэг нь тэврэлттэй адил юм. Их Эзэн биднийг тэвэрч, бид ч Их Эзэнийг тэвэрдэг. Энэ чинь л залбирал шүү дээ. Их Эзэн биднийг тэвэрч байхад бид аз жаргалтай байдагчлан Их Эзэн бас аз жаргалтай байдаг.
Та ч гэсэн одоо Их Эзэнийг тэврээрэй. Агуу их аз жаргалыг амсах болно. Таны гар Их Эзэнийг тэврэхэд багадах боловч Их Эзэн үүнд чинь баярлаж, та ч гэсэн илүү их баярлах болно. Залбирал бол бие биенээ тэврэх тэвэр юм. Залбирна гэдэг бие биеээ тэврэн Мөнхийн Улсын хаалга руу явах тэр зам юм.
Залбирлаа сэргээн чинчлэхүй . . .
Жон Вон

No comments:

Post a Comment