Wednesday, December 16, 2009

Баярлалаа




Есүст сайн итгэдэг нэг өвөө байжээ. Тэр үргэлж “ Баярлалаа , Баярлалаа” гэж хэлж явдаг учир “Баярлалаа өвөө” хэмээх хочтой болжээ. Нэг удаа өвөө захаас мах яваад харих замдаа чулуунд тээглээд уначихжээ.
Яг энэ үед хажуугаар нь өнгөрч явсан нохой махыг нь зуугаад зугтжээ. Өвгөнийг босож ядаж байтал нохой алга болжээ. Энэ үед өвгөн “Баярлалаа” гэж хэлсэн гэнэ. Үүнийг харсан нэг залуу “Өвөө, та юунд баярлаад байгаа юм бэ?” гэж асуув. Өвөө “Залуу минь ээ, би махаа алдсан ч, амт нь миний аманд хэвээрээ байна” гэж хэлсэн гэнэ. Хичнээн их мах байсан ч  идэх дургүй бол баярлах шалтгаан байхгүй. Итгэгч бид нар тас харанхуй шөнө гялалзаж  буй оддыг хараад баярладаг. Солонгыг хараад баярладаг. Гуниг цөхрөл дунд ч хүсэл найдварыг харж баярладаг билээ.

No comments:

Post a Comment