2007 оны 7 сарын 7-нд албан ёсоор зарласан Дэлхийн 7 гайхамшигуудын нэг болох Бразил улсын бахархал нэрийн хуудас “Аврагч Христийн хөшөө”-ний тухай бүгдээрээ танилцацгаая. 1960 онд Бразил хот баригдах хvртэл Рио-де-Жанейро хот тус улсын нийслэл байсан билээ. Нэг талаасаа далайн булангийн номин хөх гvнээс шууд дvvлэн гарч ирж байгаа уулсаар тойрон хvрээлэгдсэн энэхvv vлгэрийн тансаг хотын нөгөө талд нь далайн эрэг дагуух далдуу моддын ногоон сvvдэрт умбасан элсэн хаялгана цайран харагдах нь vлэмжийн vзэсгэлэн төгс ажээ.
Корковаду довын орой дээр 704 метр өндөрт сvндэрлэх Аврагч Христ бурхны хөшөө тус хотын билэг тэмдэг билээ. Нисэх онгоцны цонхоор дээрээс харахад 7 метр өндөр тавцан дээр байрлуулсан 30 метр өндөр хөшөө сvрлэг сайхнаараа сэтгэл эзэмдэнэ. “Согсоvадо” гэсэн уг нь “тэмээний бөх” гэсэн утгатай болохоор энэхvv довын хэлбэрийг яг илэрхийлнэ.
1922 онд Бразил улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байх vед энэхvv хөшөөг босгох санаа анх төрж төслийн уралдааныг зарлажээ. Уралдаанд маш олон төсөл ирснээс дэлгэсэн гараараа хотыг алдлан тэвэрч байгаа Христос бурхны хөшөөний төсөл шалгарчээ.
Уран барилгач Эктор да Сильви Коста энэ хөшөөгөөрөө нигvvлсэнгvй сэтгэл тvvний зэрэгцээ баяр бахархлыг илэрхийлэхийг хичээжээ. Тvvний төслийг олон нийт талархан хvлээн авч Пан-ди-Асукар уулын орой дээр барихаар төлөвлөж байсан Христофор Колумбын сvрлэг хөшөөг барихаа больжээ. Сум хийд уран барилгачийн санааг өргөн дэмжиж улс орон даяар хандив цуглуулах ажлыг гардан зохион байгуулж арван жилийн дараа хөшөөний нээлт болсон юм.
Хөшөөг барьж эхлэхийн өмнө уран барилгачид, инженерvvд, барималчид Париж хотод цугларч довын орой дээр босгох хөшөөний техникийн асуудлуудыг хэлэлцэж хамгийн гол нь байгалийн нөлөөнөөс хэрхэн хамгаалах асуудлыг онцлон анхаарчээ. Vvний дараа францийн барималч Поль Ландовский хөшөөний толгой, гарыг бусад инженерvvд их биеийг барих ажлыг эхэлжээ. Толгой нь 35,6 тонн, гарын сарвуу нь тус бvр 9 тонн жинтэй, далайсан гарын урт нь 23 метр урт хөшөөг босгох нь vнэхээр нvсэр их ажил байсан билээ.
Хөшөөний толгойг Париж хотоос авчирч Корковаду дов дээрх. босгосон их бие дээр нь угсарч 1931 оны аравдугаар сарын 12-ны өдөр ёслол төгөлдөр нээлт хийжээ. Энэ vед гэрэлтvvлэх төхөөрөмжийг бvрэн угсарч амжаагvй байв. Уг гэрэлтvvлэх төхөөрөмжийг 1965 онд шинэчилж дууссан байна.
1981 онд хөшөөг барьсны тавин жилийн ойг өргөн тэмдэглэсэн байна. 1985 онд хөшөө байгаа довын орой хvртэл трамвайны зам тавьжээ. Трамвайны эцсийн буудал нь хөшөөнд 40 метр ойрхон байдаг юм. Эсвээс 220 гишгvvр бvхий шатаар дээш өгсөж харах тавцанд хvрнэ.. Энэ тавцан дээрээс далайн эрэг дагуу сунжран орших Копакабаны ( хаялгана, аврага том “Мараканы” цэнгэлдэх хvрээлэн харагдана ) Далайн тэртээд сvрлэг Пан-ди-Асукар уул мөн дvнхийнэ.
No comments:
Post a Comment