1947 онд Арабын нэгэн хоньчин хүү Сөнөсөн Тэнгисийн ойролцоо төөрчихжээ. Кумраны балгасын ойролцоох хад асганы тэнд хүү нэгэн нүх байхыг олж хараад шурган орж ойр орчноо ажигласан байна. Энэ бол хараахан нээгдээгүй байсан агуйн амсар юм шиг санагдав.
Дараа нь хүү дээр нь хуйлаастай арьсан бичиг бүхий олон тооны газарт суулгасан чулуунуудыг (jugs) олж харжээ. Дайн тулааны үед устгагдахаас хамгаалах зорилгоор олон зууны өмнө энэ агуйд тэдгээр үнэт хуйлмал бичгүүдийг нуусан болохыг илрүүлсэн байна. Хоньчин хүү хуйлмал бичгүүдийн нэгийг авч явсан бөгөөд археологичид тэдгээр гар бичмэлүүдийг маш их сонирхож байгааг хараад ихэд гайхжээ.
Дараагийн хэдэн жилүүдэд нь дээрхтэй адил төрөл бүрийн хэд хэдэн нууц номын сан олдсон байна. Хуйлмал бичгүүдийн үнэ нь хэдэн саяар тоологдож байлаа. Сөнөсөн Тэнгисийн Хуйлмал бичгүүдийн сенсаци тарьсан олдвор нь дэлхий дахины эрдэмтдийг сэргээсэн байна. Өнөөдөр хүртэл текстийг тайлах ажил явагдсаар байгаа билээ. Исайагийн номыг агуулсан хуйлмал бичиг нь бидний хувьд хамгийн чухал нь бөгөөд Иерусалемын их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа болно. Гейгерийн тоолуурын (орчин үеийн цөмийн физикчдийн багаж) илэрхийллээр бол Кумранаас олдсон Исайяагийн хуйлаас бичиг нь Есүсээс 70 жилийн өмнө бичигдсэн байна.
Библи нь дүүрэн алдаатай гэж үздэг бүх эрдэмтэдийн буруу болохыг дахин батлав. Эдгээр эртний хуйлмал бичгүүд нь Исайяагийн номын найдваргүй гэдгийг харуулж байна гэж бодож байжээ. Гэвч нарийн няхуур судалгаа хийсний үр дүн нь юу байсан бэ?
Эдгээр эртний бичгүүд нь Ариун Ишлэлүүдийг үнэн тийм ээ бичмэл үнэн бодитой байдлын бас нэгэн баталгаа болсонд библийг уншигч хүн бүр баяртай байна.
Эдгээр эртний бичгүүд нь Ариун Ишлэлүүдийг үнэн тийм ээ бичмэл үнэн бодитой байдлын бас нэгэн баталгаа болсонд библийг уншигч хүн бүр баяртай байна.
Ертөнцийн Эзэний Үг нь хадтай адил. Энэ бол хөдөлшгүй юм.
“Тэнгэр газар устгах боловч Миний үгс устаж алга болохгүй” /Матай 24:35/
No comments:
Post a Comment