Wednesday, December 16, 2009

Картаг хотын алдарт жанжны тухай түүх



Энэ уул чинийх байх болно…” Ешуугаа 17:18
Тэр жанжин Альпийн нурууны нэгэн уулын бэлд цугларахыг цэргүүддээ тушаажээ. Тэгээд сүрлэг өндөр оргилууд руу зааж:
“Энэ уулсын цаана Итали орон бий” хэмээн хэлжээ. Нарлаг, үзэсгэлэнт Итали орон тэдний мөрөөдөл бөгөөд тэднээс баатарлаг, шийдэмгий эр зоригийг шаардсан их уриалга болжээ. Энэ уулс зоригт цэрэг эрсийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ…
Цэргүүдийн зарим нь хайр найргүй хатуу ширүүн тэмцэлтэй тулахаас халширч, шагнал авах онцгой эрхээ үл тоомсорлон, хөндий талын хялбар амьдралыг эрхэмлэн гэр лүүгээ буцжээ. Харин олонх нь бүтээх гэж буй зоримог үйлсдээ бэлдэв. Ийнхүү алсын хараатай болсон тэд өндөр оргилд авиран гарч, зорьсондоо хүрэхээр хөндийн өргөн замыг орхих болсондоо сэтгэл дүүрэн байлаа. Өдрөөс өдөрт тэд зүдэргээтэй бэрх замаар эгц цавчим хад асга өөд авирч, өлсөж ядран, доройтон гэлдэрсээр л… Шинэхэн цасан дээрх цусан дуслууд туулсан замыг нь гэрчилнэ. Ноорхой хувцастай, өлсөж даарсан хэдий ч тэд эцэстээ Альпийн нурууны хамгийн өндөр оргилд хүрч, тэнд тугаа хатгалаа. Тэдний дор сүглийх гэтэлж баршгүй өндөр уулсыг өтгөн үүлс эмжих ажээ. Эргэн тойрон дахь уулсын оргил мандах нарны сүр жавхлант гэрэлд туяаран гийнэ. Өмнө нь ногоон талд гялалзах усан оргилуур, улаан буудайн талбай, жимсний цэцэрлэг налайсан Итали орон! Тэд Альпийн нурууны чанадад орших мөрөөдлийнхөө улсад хүрч чаджээ.

No comments:

Post a Comment