Wednesday, December 16, 2009
Би яагаад ... ???
Намайг Ертөнцийн Эзэнээс “Би яагаад баян биш юм бэ?” гэж асуухад Тэр надад, арвин их эд хөрөнгөө хуваалцах хүнгүй зожиг эрийг харуулсан.
Би Мөнхийн Эзэнээс “би яагаад хөөрхөн биш юм бэ?” гэж асуухад Тэр надад хэнээс ч илүү царайлаг боловч санаа муутай, харласан дотортой эмэгтэйг харуулсан.
Би Ертөнцийн Эзэнээс “яагаад намайг хөгшрөхийг зөвшөөрч байгаа юм бэ?” гэж асуухад Тэр надад машины ослоор амьсгал хураасан 16-тай хүүг харуулсан.
Намайг Мөнхийн Эзэнээс “би яагаад арай томхон шиг байшинд амьдарч болдоггүй юм бэ?” гэж асуухад Тэр надад өчүүхэн оромжноосоо хөөгдөн гудамжинд гарсан нэгэн гэр бүлийн 6 хүнийг харуулсан.
Намайг Ертөнцийн Эзэнээс “би яагаад заавал ажил хийх ёстой юм бэ?” гэж асуухад Тэр надад огт уншиж сураагүйгээс аятайхан ажил ч олдохгүй байгаа хүнийг харуулсан.
Би Мөнхийн Эзэнээс “надад яагаад олон найз байдаггүй юм бэ?” гэж асуусан. Харин Тэр надад, олон найз нөхдөөр хүрээлүүлсэн боловч мөнгө төгрөг нь дуусангуут ганц ч найзгүй болсон хүнийг харуулсан.
Би Ертөнцийн Эзэнээс “би яагаад илүү ухаантай байж болдоггүй юм бэ?” гэж асуухад Тэр надад мэдлэг оюунаа буруугаар ашигласнаас болж насаараа шоронд хоригдож буй төрөлхийн сод авъяастанг харуулсан.
Би Мөнхийн Эзэнээс “яагаад над шиг ач мэддэггүй гэмт хүнийг тэвчээд байдаг юм бэ?” гэж асуув. Харин Тэр надад гэмийн шүүлтийн газарт миний оронд зогссон Өөрийн Хүүг Библийн хамт харуулсан. Тэгэхэд би Түүнийг надад ямар их хайртайг мэдсэн.
Өнөөдөр таныг юу зовоож байна вэ?
Таны хэцүү асуудал сэтгэлд чинь хүнд дарамт болж байна уу?
Тийм бол, та хайрлагдсан хүн гэдгээ мэдэж авч, өнөөдөр сэтгэл тайван амьдар.Тэгээд ямар ч аргаар хамаагүй өөр хэн нэгний өдрийг гэрэлтүүлээрэй.
Нэг лаанаас нөгөөг нь асаалаа гээд юу ч хорогддоггүйг санаж яв. Иймд та хэн нэг хүний амьдралд хүрч, энэ өдрийг нь гийгүүлээрэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment