Wednesday, December 16, 2009

Ертөнцийн эзэний хүсэл байгаа газар . . .




William Wilberforce, 1759∼1833
1787 он 10 сар 28 өдөр. Түүний тэмдэглэлийн дэвтэрт доорх зүйлс бичээстэй байлаа. “Агуу хүчит Эзэн надад хоёр том зорилго, үүргийг өглөө. Нэг дэх нь боолын худалдааг зогсоох… хоёр дахь нь үзэл хэвшлийг шинэчлэх…” Английн доод парлементийн гишүүн болох 28 настай Вильяам Вильбэрфорс Ертөнцийн Эзэнээс ийнхүү “боолчлолыг чөлөөлөх” үүрэг авсан юм. Тухайн үед боолын худалдаа улсын олж буй орлогын 1/3ийг эзэлж байсан бөгөөд Английн хараат улсуудын аж үйлдвэрийн гол цөм байлаа.

Англи улсын аюулгүйн байдалд ч мөн чухал үүргийг гүйцэтгэж байсан.
Харин энэ боолчлолыг устгаж, чөлөөлөх нь Ертөнцийн Эзэний хүсэл гэдэгт бат итгэсэн Вильяам Вильбэрфорс үүнийг гүйцэтгэхийн төлөө эцэс хүртлээ зүтгэсэн юм. Тэрээр эсэргүүцэлтэй тулгарч, зодуурт өртөж байсан боловч Ертөнцийн Эзэний хүсэл байгаа газарт зам бий гэдэгт итгэн ухарч няцалгүй өглөө болгон залбирч, чимээгүй цаг хийн итгэлээ бэхжүүлж, тэмцлээ шүлэг, дуу зэрэг уран зохиолын хэлбэрээр үргэлжлүүлэн хийж байлаа. Мөн тусламж хүссэн бичгийг үйлдэж, боолчуудыг ажиллуулж үйлдвэрлэдэг элсэн чихрийг заруулахгүйн тулд эсэргүүцэх хөдөлгөөн зохиож энэ мэт янз бүрээр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохиосон. Парламентийн гишүүн байсан учраас хууль шинэчлэн санаачилж өөрийн итгэдэг Ертөнцийн Эзэн Аавынхаа хүслийг биелүүлэхийн төлөө маш их хичээн зүтгэсэн юм.
Түүнээс эхэлсэн энэ тэмцэл 46 жилийн дараа эцсийн эцэст ялалтыг олж 1833 онд боолчлолын системийг хүчингүй болгох хууль батлагдсан. Хууль батлагдсанаас 10 хоногийн дараа буюу 1833 оны 7 сарын 29ны өдөр тэрээр мөнхийн улс уруу явахдаа Ертөнцийн Эзэний хүсэл биелэгдсэнд баяр хөөрөөр бялхаж байсан юм.
Нэг зорилгын төлөө 46 жилийн турш арагшаа ухралгүй эцэс хүртэл итгэлтэйгээр тэмцсэн нэг хүн Вильяам Вильбэрфорсийн итгэлээр Английн боолчлолын систем нурж чөлөөлөгдсөн.
Хүсэл байгаа газарт зам заавал бий. Харин үүнийг мэдсэнээр биш бат итгэснээр агуу түүхийг бүтээж чадна.

Уг хууль батлагдсанаас хойш жилийн дараа буюу 1934 оны 8 сарын 1ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. 7 сарын 31ний шөнө хараат улсуудын бүх сүм цуглааны байр үүдээ нээж тэнд боолчууд бүгд цугларсан байлаа. Шөнийн 12 цаг ойртоход тэд бүгд өвдөг сөхрөн сууцгааж, чимээгүйхнээр залбирцгаав. Сүмийн хонх 12 болохыг мэдэгдэх эхний дуугаар л бүгд үсрэн босоцгоож, төмөр гинжээ мултлан хаяцгаалаа. Энд тэндгүй боолчлолоос чөлөөлж өгсөн Ертөнцийн Эзэнд хандан талархаж баярын дуу уухайлан байлаа.
Энэ өдөр 800 мянга гаруй хар арьст боолчууд эрх чөлөөг олж авсан юм. Энэ бол Англи болоод Африк тэр бүү хэл дэлхийн түүхийн хуудсанд бичигдэхээр агуу үйл явдал байлаа.  (Reginald Coupland)

No comments:

Post a Comment