Wednesday, December 16, 2009

Мөнхийн улсад орох үнэ


Нэгэн эр нас бараад мөнхийн улсад очжээ. Түүнийг сувдан хаалган дээр төлөөлөгч Пэтр угтаж: “За, мөнхийн улсад орохын тулд танд 100 оноо хэрэгтэй. Та амьдралдаа хийсэн бүх сайн зүйлээ надад хэл. Би тэр бүхнийг чинь хэр сайн байснаар нь таарсан оноог өгнө. 100 оноо хүрэхээр  нь та дотогш орж болно” гэхэд өнөөх эр: “За тэгье. Би нэг бүсгүйтэй гэрлээд 50 жилийн турш хамт амьдрахдаа түүнийг хэзээ ч, бүр зүрх сэтгэлдээ ч хуурч байгаагүй.”
“Гайхалтай. Наадах чинь 3 оноо!”

“3 оноо гэнэ ээ? За тэгвэл, би бүхий л амьдралдаа сүмд явж, 1/10-ээ өргөж, үйлчлэлд оролцож сүмээ дэмжсэн.”
“Ёстой догь! Наадах чинь 1 оноо.”
“Нэгхэн оноо гэж үү? Өө, за за. Тэгвэл энэ ямар вэ? Би гудамжны хүмүүсийг хооллодог газар нээж, орон гэргүй хөгшчүүлийн асрамжийн байранд цалингүй ажилласан.”
“Ёстой мундаг. Наадах чинь дахиад 2 онооны сайн үйл байна”
“ХОЁР ОНОО ГЭНЭ ЭЭ!!” гэж өнөөх эр дуу алдаад: “Ийм маягаар миний хувьд мөнхийн улсад орох цорын ганц арга Ертөнцийн Эзэний хайр ивээл юм даа!”

No comments:

Post a Comment