Wednesday, December 16, 2009
эхэлсэн ажилаа дуусга
“Ямар ч юмыг эхэлсэн бол дуусга. Хүн аливаа ажлыг оргилуун хүслээр хийж эхэлснээ гэнэт залхаж больдог. Эсвэл, буруу төлөвлөсөн гэж үзээд больдог. Тэгээд эцэст нь, гаргасан хичээл зүтгэлээсээ ухарч шантрахыг л сурдаг. Магадгүй та: “үүнийг хийх хэрэг алга” гэж хэлэх биз. Тийм байж болох ч ТАНД хэрэгтэй шүү. Үүнд л хамаг учир нь байгаа юм.
Хийж байснаа дундаас нь болиход шалтаг мундахгүй. Хамгийн анхны машинаа бүтээх үедээ хөөрч догдлон байсан урам зориг маань гэнэт унтарсан. Учир нь, илүү сайн машин яаж хийхийг би хэдүйн мэдсэн тул болихыг их хүсч байлаа. Гэвч би өөрийгөө шахаж дайчилсаар эхний машинаа дуусгахдаа хоёр дахь машиныхаа талаар улам их зүйл сурснаа мэдэрсэн. Хэрвээ би анхны машинаа дуусгалгүй бууж өгсөн бол хоёр дахийг нь бас болих байсан биз ээ. Юмыг дундаас нь орхидог хүний ухарч шантрах зуршил улам хүчтэй болж, бүхнийг дахиад эхнээс нь эхлэхэд хүрдэг. Бид зорилгодоо хүрч чадаагүй ч цааш зүтгэсээр байх юм бол улам хүчирхэг болно. Харин дундаас нь боливол зориг мохож сул дорой болно. Хийж байгаа зүйлээ дундаас нь болих нь хэзээд амархан шантарч буйг харуулдаг гэдэгт би итгэдэг.”
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment