Wednesday, December 16, 2009

Чөтгөр



 Захирлуудын зөвлөл хуралдаж өнгөрсөн жилийн эцсийн тайланг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөг тогтоох үе байлаа. Нэгэн хүний дүрсэлснээр, 12-р сарын сүүл тэр үе бол адгийн муу ёрын сүнс бас хамтрагч нараа цуглуулж ажлыг нь дүгнэдэг үе юм.
Тэр хүний хэлснээр, ноднин жил адгийн муу ёрын сүнс урамгүй байсан. “Бидэнд олзлогдох хүмүүсийн тоо цөөрсөн байна” гэж тэр муухай хараад: “Бид улам олон хүнийг мөнхийн шийтгэл рүү татаж оруулахын тулд нэг арга бодож олох хэрэгтэй байна” гэв.

Тэгээд тэр хар нөмрөгтэй туслахууд руугаа хараад: “та нарт ямар нэг санаа байна уу?” гэж асуув.
Нэгэн гэнэн чөтгөр: “хүмүүст диваажин байхгүй гэж хэлэх юм бол ажил маань урагшилна даа” гэхэд: “Үгүй шүү, бид өмнө нь тэгж үзсэн, бүтээгүй” гэж муу ёрын сүнс зөрөв.
Өөр нэг муу ёрын сүнс хүмүүст мөнхийн шийтгэл байхгүй гэж эсрэгээр нь хэлэх санал гаргажээ. Гэвч тэр санааг ч бас дэмжсэнгүй.
Дараа нь, дээд дарга шигээ овжин залирхаг баруун гар нь ийн хэлжээ: “та нар улам олон хүнийг мөнхийн шийтгэл рүү аваачихыг хүсч байвал зүгээр л тэдний чихэнд: “одоо амар даа. Чамд аргаа өөрчлөх цаг зөндөө л байна шүү дээ. Яарах хэрэггүй” гэж шивнэ” гэхэд тэнд байсан муу ёрын сүнснүүд бүгд алга ташжээ.
Энэ жил та шинээр юм хийж сурах, жингээ хасах, дасгал их хийх, зурагт бага үзэх, шинэ ажил хайх, олон нийтийн ажилд сайн дураар оролцох, үр хүүхэдтэйгээ илүү олон цагийг хамт өнгөрөөх, сүнсээрээ өсөх зэрэг ямар ч зорилго тавилаа ч, тэр бүхэнд өөрийгөө хэр зэрэг зориулснаар таны амжилт хэмжигддэг. Ямар ч зүйл дээр дутуу дулимаг сэтгэлээр хандах юм бол та хагас дутуу ургац авах нь гарцаагүй. Аливаа зүйлийг оролдохдоо өөрийгөө бүрэн дүүрэн зориулж, цаг зав, мөнгө, хүчин зүтгэлээ золиослоход бэлэн бай. Тэгвэл та золиос гаргасантайгаа адил шагнал авна гэж найдаж болно. Ертөнцийн Эзэний туслалцаатайгаар, бид гайхамшигтай зүйлсийг хийж чадна. Тэр ч байтугай, уруу татсан дуу хоолой: “чамд цаг зөндөө их байна, жаахан амарч үз. Маргааш болтол хүлээчих” гэж шивнэхэд алгуурлан хойшлуулах хандлагаа бид ялан дийлж чадна.

No comments:

Post a Comment