Wednesday, December 16, 2009
Бурханы дүр төрөх ...
15-р зууны сүүлчээр амьдарч байсан Антони Августин гэдэг нэгэн сийлбэрчин маш том гантиг чулуугаар гайхамшигтай сийлбэрийг бүтээх гэж ханцуй шамлан ажилдаа оржээ. Харин хэд хэдэн удаа оролдоод чадалгүй сүүлдээ тэр гантиг чулуугаа хэрэггүй хог шиг хаячихжээ.
Ингээд 40 жил өнгөрсний дараа Микельанжело энэ гантиг чулууг олоод түүнийг хэрэггүй чулуу гэж бодсонгүй. Харин тэр гантиг чулуугаар сүр жавхлантай гайхамшигт сийлбэрийг хийж чадна гэж бодоод хичээнгүйлэн сийлж эхэлжээ.
Эцэст нь үнэхээр тэр гантиг чулуу нь түүхэнд хамгийн шилдэг бүтээл болж нэрд гарсан “Давид” гэдэг хөшөө болсон ажээ. Үүнтэй адил Бурхан бас бидний гэмийн дүр төрх болон гэмээс болж бохирдсон зан чанарыг бус харин цаана нь байгаа Бурханы дүр төрхийг олж хардаг. Яагаад гэвэл Бурхан гэмийн хүч чадлыг хугалаад биднийг угийн, Бурханы бүтээсэн тэрхүү анхны дүр төрх, тухайлбал, Бурханы төрхөөр сэргээж чаддаг учраас тэр юм. Гэмээс болж эвдрээд ялзарсан боловч хүн тус бүрийн дотор байгаа Бурханы дүр төрх нь дахин сэргэх болно.
Бид Есүсийг дуурайж амьдрахад Бурхан хайр ивээлээрээ биднийг Бурханы дүр төрхөөр сэргээнэ. Агуу их сийлбэрчин л эвдэрч хаягдсан гантиг чулуун дотор нуугдан буй Давидын дүр төрхийг олж харж чадсан шиг Бурхан л бидний дотроос Бурханы дүр төрхийг олж харж чадна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment